Гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Самсунг компани Galaxy S22 загварын ухаалаг шинэ утасны загваруудаа танилцууллаа.

Самсунг шинэ загваруудынхаа камер, процессор, дэлгэцийг шинэчилж, "Galaxy Notes" загварын утаснуудад байсан "S Pen" үзэгтэй болсон байна. 

Хамгийн үнэтэй загвар болох S22 Ultra нь хоёрдугаар сарын 25-наас эхлэн 1200 ам.долларын үнээр худалдаалах болжээ. 

Galaxy S22 Plus 1000 доллар, S22 нь 800 долларын үнэтэй байх аж.

Galaxy S22  ухаалаг утасны үзүүлэлт:

Дэлгэц:
Dynamic AMOLED 2X, 120Hz 

Урд, хойд хэсэг нь "Corning Gorilla Glass Victus" буюу хамгийн сайн чанарын шилээр тоноглогдсон анхны ухаалаг гар утас болсон байна. Тиймээс урд дэлгэц болон арын хэсэг нь зурагдахгүй, унагахад тэсвэртэй.

Камер:
Үндсэн камер
108+12+10+10 мегапиксель /мэргэжлийн гэрэл зургийн студи халааслаад явж байгаа мэт мэдрэмж өгөх өндөр чанартай камерууд, 100 дахин томруулах боломжтой space zoom  технологи/

Урд камер
40 мегапиксель
45 Вт хурдан цэнэглэгч адаптер

Урд болон арын камерыг нэгэн зэрэг ашиглаж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн хүссэн бичлэгээ хийх боломжтой. Ухаалаг галерей нь мэргэжлийн түвшинд зургаа засварлах боломжийг олгоно. 

"Object Eraser" функц нь зурагнаас хэрэггүй объектыг арилгах тохиргоотой ажээ.