Peak.mn
04 сарын 20, 2023
Бага насны хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээ өдөрт 1 цагаас илүү байвал 3 насандаа Аутизмын хүрээний эмгэгээр (АХЭ) оношлогдох эрсдэл өндөртэй байдаг” гэсэн нэгэн шинэхэн судалгааны үр дүн анхаарал татлаа.
Аутизмын хүрээний эмгэг гэдэг нь нийгмийн үйл ажиллагаанд оролцох, хүн хоорондын харилцаа холбоо тогтоох болон зан үйлийн хөгжилд саад учруулдаг насан туршийн эмгэг юм.
Аутизмтай хүн ийм тийм харагдана гэж тодорхойлсон тодорхойлолт байдаггүй боловч аутизмтай хүмүүс нь бусадтай харилцаа холбоо тогтоох, ямар нэгэн зүйл хийх болон сурахад бусад хүмүүсээс ялгаатай байдаг. Аутизмтай хүн бүр сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх, суралцахдаа харилцан адилгүй бөгөөд зарим нь өдөр тутмын амьдрал, нийгмийн харилцаанд заавал бусдын туслалцаатайгаар оролцох хэрэгтэй байдаг бол заримд нь хэрэггүй байдаг гэх мэтчилэн янз янз байдаг байна.
Манай улсын хувьд сүүлийн үед нийгмийн дунд нэлээд яригдах болсон, эцэг эхчүүдийн санааг зовоож буй асуудлуудын нэг бол яах аргагүй Аутизм юм. Монголын Аутизмын холбоо ТББ-ын 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар гаргасан албан ёсны статистик тоо баримтаас дурдахад
Дан манай улсад ч гэлтгүй дэлхий даяар аутизмын талаар судалж, учир шалтгааныг нь эрж хайсаар байгаа бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар дэлхий даяар 160 хүүхэд тутмын 1 нь Аутизмын хүрээний эмгэгтэй байна гэсэн тоо баримт байна.
Энэхүү статистик тоо баримтад буурай хөгжилтэй зарим орны судалгаа ороогүй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байх.
Аутизмын хүрээний эмгэг нь хүүхдийн 3 хүртэлх насанд оношлогддог ч бага насандаа оношлогдолгүй насанд хүрсэн хойноо Аутизмын хүрээний эмгэгтэй болсон нь тогтоогдох насанд хүрэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тиймээс бусадтай энгийн, өдөр тутмын харилцаанд орохдоо асуудалтай, ажлын хамт олонтойгоо ойлголцоход төвөгтэй, гэр бүл болсон хүнтэйгээ таарч тохирохгүй, асуудал шийдвэрлэх чадвар бага, хэл ярианы хөгжил муу гэх мэт Аутизмын шинж тэмдгүүдээс илэрч байвал та ч бас өөрийгөө оношлуулж үзэхийг зөвлөж байна.
Аутизмтай холбоотой салбар бүрийн олон төрлийн судалгаа шинжилгээнүүд хийгдэж байгаагаас хамгийн сүүлийн үеийн нэгэн судалгаа нь Япон улсын Яманаши их сургуулийн Күшима Мэгүми профессорын “Японы хүрээлэн буй орчин, Хүүхэд” судалгааны баг 2011-2014 оны хооронд улс орон даяарх 15 төвөөс цуглуулсан 84,030 ээж-хүүхдүүдийн судалгааны материалыг судлан шинжилж үзсэний үр дүнд доорх тайланг гаргажээ (MedPage Today).
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 330 буюу 0.4% нь 3 настайдаа Аутизмын хүрээний эмгэгээр (АХЭ) оношлогдсон бөгөөд тэдний 76% нь эрэгтэй хүүхдүүд байж. Судалгааны багийнхан телевиз болон дүрс бичлэг үзэх цаг болон АХЭ оношлогдсон хүүхдүүдийн тоо хоорондын хамаарлыг судалж үзэхэд 1 настайдаа өдөр бүр телевиз болон дүрс бичлэг 1 цагаас илүү үздэг эрэгтэй хүүхдүүд нь огт үздэггүй эрэгтэй хүүхдүүдтэй харьцуулахад АХЭ оношлогдох эрсдэл нь 2-3 дахин их болох нь батлагдсан байна.
Эмэгтэй хүүхдүүдийн хувьд дэлгэцийн хэрэглээний цаг болон Аутизмын ямар нэгэн хамааралгүй гэсэн үр дүн гарсан байна.
Тэгвэл Аутизмын үүсгэгч хүчин зүйл нь юу вэ гэдэг нь одоог болтол тодорхой биш байгаа бөгөөд судлаачдын гаргасан олон олон таамаглалууд байдаг. Тэдгээрээс дурдвал хүрээлэн буй орчин болон генетикийн нөлөөтэй байж болзошгүй гэж үздэг. Зарим судлаачдын хувьд улаан бурхан, гахайн хавдар болон, улаан тууралтын вакцинаас болж үүсэж байж болзошгүй хэмээн туршилт судалгаа хийж үзэхэд одоогийн байдлаар баттай нотолгоо олдоогүй байгаа юм.
Тиймээс одоогийн байдлаар хамгийн байж болохуйц таамаглал нь хүүхэд эхийн хэвлийд бойжиж эхэлснээс эхлэн төрөх хүртэл хөгжлийн явцад генетикийн болон хүрээлэн буй орчны нөлөөгөөр Аутизм бий болдог байх магадлалтай юм.
АНУ-ын хувьд Аутизмын Хүрээний эмгэгийн тохиолдол нь 44 хүүхэд бүрд 1 байдаг гэсэн албан ёсны тоо баримт бий. Нийт статистик тоо баримтаас үзэхэд эрэгтэй хүүхдүүд нь АХЭ оношлогдох нь эмэгтэй хүүхдүүдээс 4 дахин их байдаг гэсэн Япон улсын судалгаатай дүйх тоо баримт юм.
Япон улсын судлаачид маш том хүрээг хамруулсан тус судалгаандаа “Кесслэрийн сэтгэл зүйн стрессийн асуулга” (Kessler Psychological distress scale)-ыг ашиглан ээжийнх нь хүүхэд хүмүүжлийн арга барил, ээжийн сэтгэл гутрал, сэтгэл зүйн түгшүүрт эмгэг зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн талаар багтаасан нь хүүхдийн эрүүл төрж хөгжих, сэтгэл зүйн хувьд тогтвортойгоор өсөж хөгжихөд ээжийн сэтгэл зүйн эрүүл байдал нь маш чухал нөлөөтэй болохыг харуулжээ.
Дэлгэцийн хэт хэрэглээ нь хүүхдийн сэтгэл зүй болон бие махбодын хөгжилд сөргөөр нөлөөлдөг бөгөөд хүүхэд дэлгэцийн хэт хамааралтай болсноор уур уцаартай, түгшүүртэй, хэл яриа харилцааны хөгжил сул, сэтгэл хөдлөлөө хянах чадвар муутай болдог байна.
Тиймээс та хүүхэдтэйгээ харилцахад төвөгтэй болж эхэлж байгааг юун түрүүнд 2 насны синдром гэх мэт зүйлсээр далдалж, хүүхдийнхээ дэлгэцийн хамаарлыг бүр дордуулж байх вий гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй.
Мөн та бүхэнд хүүхдийн дэлгэцийн хамаарал болон нойрны асуудал, сэтгэл хөдлөл болон зан үйлийн эмгэгтэй холбоотой судалгааны ажлын хэсгээс хүргэе.
2015-2017 онд Сингапур Улсын Их Сургууль болон КК эх хүүхдийн эмнэлгийн доктор Мэй Вонгоор ахлуулсан судалгааны багийн сургуулийн өмнөх насны 2-5 насны 367 хүүхэд дээр хийсэн судалгааны үр дүн мөн эцэг эхчүүд болон судлаачдын сонирхлыг нэлээд татсан.
Уг судалгааны үр дүнгээс товчхон танилцуулахад:
Дээрх тоо баримт, судалгааны үр дүнгүүд дээр үндэслэн эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хязгаарлах. 0-2 насны идэвхтэй хөгжлийн насны хүүхдүүдэд жижиг дэлгэцийн хэрэглээг бүрэн хориглох
Ирээдүйн Монгол улсын иргэнийг өсгөн буй эцэг эх та ирээдүйд дэлгэцэд уягдаж, харанхуй өрөөнөөс гаралгүй өдөр хоногийг өнгөрөөдөг нэгнийг биш бие, сэтгэл зүйн хувьд эрүүл саруул, аав ээж, гэр бүл эргэн тойрныхондоо санаа тавьж чаддаг, эмпати өндөртэй, сэтгэн бодох чадвар сайтай эрүүл иргэнийг бэлдэхийн тулд өнөөдрөөс эхлэн хүүхдэдээ дэлгэцийн хэрэглээг зөв зохистойгоор хэрэглүүлж сургах нь таны хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм шүү.
БНСУ-ын Чүннам их сургуулийн сэтгэл судлалын магистрант Л.Аззаяа
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.