Э.Мөнхтуяа
11 сарын 09, 2019
Хүүхэд байхдаа эцэг эх чинь хэтэрхий хатуу байсан гэж та боддог уу? Хэрэв тийм бол тэд таныг өдөр бүр, ирээдүйд анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ өрөөгөө байнга цэвэрлэж, гэрийн даалгавраа хэзээ ч хийхгүй үлдээдэггүй хариуцлагатай нэгэн болгосон байна. Олон хүн хатуу чанга эцэг, эхчүүдийн гарт өсч торнидог бөгөөд магадгүй цаг үргэлж шийтгүүлж байгаа мэт санагддаг байсан байж магадгүй.
Хэдий тийм боловч байнгын шаардлага, хатуу чанга хяналтын дор өссөн хүүхэд илүү амжилттай байдаг нь судалгаагаар нотлогджээ.
Английн Эссекс их сургууль 13-14 насны 15000 хүүхдэд зургаан жилийн турш нэгэн судалгаа явуулсан аж. Тус сургуулийн профессор Эрика Расконы хэлснээр энэ судалгааны үр дүн нь эцэг эх тэр дундаа эхийн оролцоо нь хүүхдийн боловсролд хэрхэн нөлөөлдөг талаар судалж үзэх зорилготой аж. Хүүхэддээ илүү итгэл найдвар төрүүлж, өндөр хүлээлттэй хатуу шаардлагатай ээжүүд нь хүүхдээ амжилтад хүрэхэд түлхэц болдгийг энэхүү судалгаагаар нотолсон байна.
Хатуу ээжтэй хүүхдүүд ээжийгээ ихэвчлэн дайсан гэж үздэг ч хожим нь тэдний хийсэн үйлдэл бүхэн өөрийнх нь сайн сайхны төлөө байсан гэдгийг ухаардаг. Мөн амьдралд тохиолдох олон асуудалд бэлтгэсэн гэдгийг ойлгох болно гэсэн байна.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.29.144.251] ・ 2023.04.17 Хариулах
Хүүхдийнхээ үгийг сайн сонсож хамтдаа ярилцаж ойлголцох нь чухал юм билээ.Гол нь хүүхдийнхээ сэтгэлийг шархлуулахгүйгээр бүтэн байлгах.Сэтгэлийн гэмтэлгүй хүүхэд ирээдүйд өөрийгөө аваад явна байх гэж боддог шүү.
Зочин [66.181.160.105] ・ 2022.02.28 Хариулах
Эцсийн эцэст тэр хүүхдийн сэтгэл зүй ирээдүйд ямар болохыг бодож үзээгүй л биз дээ
Санал болгох
1 Б.Туул: Цэцэрлэгийн хүүхэд өдөрт 125 гр орчим мах идэх ёстой
2 Нүүр будалт бол өөгөө дарах бус, гоо сайхнаа тодруулах урлаг
3 Г.Батзориг: Урт хугацааны хуримтлал нь банкны хадгаламжаас хоёр дахин илүү өгөөжтэй
4 У.Гантөмөр: Тусгай хэрэгцээт хүүхэд байсан ч сонирхлыг нээж илрүүлж чадвал ГАРЦААГҮЙ хөгждөг
5 Сөүлийн нэгэн бага сургууль шинэ элсэгчгүйгээр хичээлийн жилээ угтжээ