Цэцэрлэгийн хүүхдээ утсаараа тоглуулах нь ер нь зөв үү? Хэрвээ та энэ асуултанд эргэлзэж байгаа бол, эсвэл гар утсаа өгөхөөс аргагүй байдалд ороод дараа нь түүндээ харамсдаг бол бид танд дараах зөвлөлгөөг хүргэж байна.

Эцэг эхчүүд хүүхдээ хааяа гар утсаараа тоглуулах нь буруу зүйл үг биш

Цэцэрлэгийн хүүхдэдээ гар утсан дээрээсээ зураг үзүүлэх эсвэл тухайн насанд нь тохирсон янз бүрийн зөвшөөрөгдсөн апп дээр тоглуулах зэргээр эцэг эхчүүд өөрсөддөө чөлөөт цаг гаргаж болно шүү дээ

Гэхдээ гар утсанд хэр их цаг зарцуулж байна, түүнтэй яг адил тэнцүү хэмжээгээр хүүхдээ гадаа тоглуулах зэрэг ямар нэгэн идэвхитэй тоглоомоор тоглуулаарай.

Ингэж гэр бүлийн чанартай цагийг хүүхэддээ зарцуулж, технологийн хэрэглээ бодит амьдрал дээрхи тоглоом хоёрын хоорондох балансыг барих нь чухал.

Хэрвээ та цэцэрлэгийн насны хүүхэддээ гар утсаа өгөх гэж байгаа бол дараах зөвлөмжүүдийг анхаараарай!


1. Хүүхдээ утсан дээрээ хэрхэн цагаа өнгөрөөж буйг ажиглаж, анхаарч сонсоорой!

Хүүхдийнхээ насанд нь тохирсон апп-уудыг татаж авсан бол түүн дээрээ тоглож байна уу хараарай.

Үзэж буй контентын агуулга нь насанд нь тохирч байгаа эсэх, хэлж буй үгнүүдийг нь хэр сайн ойлгож байна вэ?

Тоглож буй тоглоомоо хэр сайн удирдаж чадаж байна? гэдгийг нь ажиглаж мэдээрэй.

Яагаад гэвэл энэ насны хүүхдүүдийн биеийн хөгжил нь гүйцэд боловсроогүй, хөгжсөөр байдаг тул насанд нь тохироогүй хэт хэцүү тоглоом тогловол хүүхэд хараахан чадахгүйдээ урам нь хугарна. Мэдээж та уур уцаартай, бухимдалтай хүүхэдтэй болохыг хүсээгүй биз дээ?


2. Хүүхдээ эерэг зуршилтай болгох

Хүүхдүүд юмыг маш хурдан сурч хэвшил болгодог. Тийм ч учраас жишээ нь, цэцэрлэг сургууль руу нь машинд авч явахдаа утсан дээрээ дандаа тоглоом тоглуулдаг бол энэ нь хэвшил болдог. Хэрвээ хүүхэд тань машинд суухаар л тоглоом тоглодог гээд ойлгочих юм бол үүнийг болиулах нь маш хэцүү байх болно.


3. Дaван туулах чадварыг нь тэнцвэржүүлэх

Эцсийн бүлэгт таны хүүхэд янз бүрийн нөхцөл байдалд өөрөө өөртэйгээ байж чаддаг, янз бүрийн юмсыг ашиглаж, өөрийгөө зугаацуулж чаддаг, бүр зугаацуулах юу ч байхгүй байсан ч гэсэн өөрийн төсөөлөлөө ашиглаж өөрийгөө уйдаахгүй байх чадвартай биеэ даасан тийм л хүүхдийг та хүсдэг биз дээ?

Ингэхийн тулд та хүүхэддээ, зурагтай ном, дуу хөгжим, өнгийн харандаа нь тавлет үзэж, зурагт асаасантай адилхан аль нь ч байсан өөрийгөө тухтайгаа мэдэрдэг байх хэмжээнд сургах нь чухал юм.


4. Гар утас үнэтэй гэдгийг хүүхдэдээ ойлгуулаарай

Үнэтэй авсан гар утсыг чинь хүүхэд чинь барьж яваад алдаж хагална, суудлын завсар хавчуулна, бүр жорлонгийн ус руу ч хийчихэж мэднэ. Тэгэхээр та хүүхэддээ утсаа хайрлаж гамнаж болгоомжтой хандахыг заагаарай.


5. Та бол хүүхдийнхээ үлгэр дуурайл

Хүүхдүүд танаас л суралцдаг. Тийм болохоор та өөрөө утсаа ашиглаж байхдаа зөвөөр ойлгуулж, зөв тайлбарлаж байх нь чухал.

Зөв тайлбарлах гэдэг нь, жишээ нь, ээж нь аав руу нь сүүгээ битгий мартаарай гэж мессеж бичиж байна гэж хүүхдэдээ хэлж болно. Ингэж хэлж байгаагийн гол зорилго нь гар утас юуны тулд байгаа гэдгийг зөвөөр ойлгуулж байгаа хэрэг юм.