Дэлхийгээс ч илүү амьдрахад тааламжтай 24 гарагийг нээжээ

Х.Оргил
10 сарын 08, 2020

Дэлхийгээс ч илүү амьдрахад тохиромжтой, суурьшин амьдрах боломжтой тааламжтай уур амьсгалтай 24 гараг байгааг эрдэмтэд тогтоолоо.

Одоогоор мэдэгдээд байгаа 4500 гараг байгаагаас хүн амьдрах шалгуурыг хангасан энэ юм. Вашингтон мужийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар эдгээр гараг нь манай дэлхийгээс олон зуун жилийн настай мөн илүү том, дулаан, чийглэг гэжээ. 

Хамгийн ойрхон гараг нь 100 гэрлийн жилийн зайд байршдаг аж. Энэ нь гэрлийн хурдаар 100 жил явж хүрэх зай юм.

Манай дэлхий 4,5 тэрбум жилийн настай. 2003 онд анх нээж байсан Teegarden нь манай нарнаас 10 дахин хөнгөн, найман тэрбум жилийн настай, температур багатай сэрүүн од юм.


Эх сурвалж: Sky.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.