Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойд зориулан сансрын нисгэгч В.А.Жанибеков Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлснийг хүргэе. 


Эрхэм хүндэт нөхөд өө, 

Эрхэм хүндэт Зэвсэг нэгт ахан дүүс ээ, 

Монгол Улс орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. 

Нэн түрүүнд Оросын ард түмэн Монголын ард түмнээс үзүүлсэн буцалтгүй тусламж, нөхөрсөг, халуун дулаан сэтгэлд талархаж явдаг билээ. Оросын ард түмэнд тулгарсан дайны хамгийн хүнд хэцүү үед Монголоос хүнс, нэхий дээл ачсан чингэлгийн цуваа Оросын хотуудад хүрч байсан бөгөөд Өрнөд фронтод Монголоос тусламжболгосон тэмээ хүртэл "үүрэг гүйцэтгэж" байлаа. 

Намайг баярлуулсан бас нэг үйл явдал нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг  Цэргийн наадмын "Танкийн биатлон" төрөлд оролцож байсан Монголын Зэвсэгт хүчний танкийн экипажууд туршлагатай, өндөр хөгжилтэй орнуудын багуудаас түрүүлж, тэр дундаа Оросын танкийн экипажуудыг сандаргаж байсныг харахад бахархал төрж байлаа. Өөрийн улсын багийг биш Монголын багийг илүү дэмжих үе ч байсан. Монголын багууд гайхамшигтай амжилтыг үзүүлсэн билээ. Өнөөдөр тохиож буй Зөвлөлт Монголын хамтарсан нислэг үйлдсэний 40 жилийн ойн баярын мэндийг Монголын нийт ард түмэнд дэвшүүлэхийн ялдамд дэлхийн дахины нөхцөл баййдал хурдацтай хөгжих их амжилтыг Монголын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүсэн ерөөе. 

Цаашид ч манай хоёр орны цэргийн дээд удирдлага, генерал, офицер, алба хаагчдын нөхөрлөл мөнхөд үргэлжлэх болтугай.

ЗХУ-ЫН ХОШОЙ БААТАР, БНМАУ-ЫН БААТАР, ЧӨЛӨӨНД БАЙГАА ХОШУУЧ ГЕНЕРАЛ В.А.ЖАНИБЕКОВ