П.Мөнгөнсор
09 сарын 07, 2026
НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ сарын 4-нд дэлхийн газрын зургийн бодит бус харьцааг засах зорилготой “Correct the Map” тогтоолыг дэмжлээ.
Уг тогтоолыг Того улс санаачилж, НҮБ дэх Африкийн бүлэг дэмжсэнээр Ерөнхий Ассамблей санал хурааж, 164 улс дэмжиж, нэг улс эсэргүүцэн бол зургаан улс түдгэлзсэн байна.
500 гаруй жил ашиглагдсан Меркаторын проекцыг Фламандын газарзүйч Жерардус Меркатор 1569 онд бүтээжээ.
Уг проекц нь далайн чиг тогтооход тохиромжтой боловч дэлхийн бөмбөрцгийн гадаргыг хавтгайд буулгахдаа газар нутгийн хэмжээг гажуу дүрсэлсэн байдаг аж.
Тухайлбал, хойд туйлд ойрхон газар нутгийг бодит хэмжээнээс нь хэт том, экваторт ойр бүс нутгийг жижиг дүрсэлдэг. Жишээ нь, Меркаторын проекц дээр Африк Гренландтай дөхүү хэмжээтэй харагддаг ч бодит байдал дээр Африк Гренландаас 14 дахин том газар нутагтай тив юм.
Зургийн эх сурвалж: Al Jezeera
Харин Меркаторын проекцын оронд ашиглах Equal Earth газрын зургийг Боян Саврич, Том Паттерсон, Бернхард Женни хэмээх гурван зурагзүйч 2018 онд хамтран бүтээжээ.
Equal Earth нь тивүүдийн талбайн хэмжээг дэлхийн 3D дүрслэл болох бөмбөрцөгийн бодит дүрслэлтэй хамгий дөхүү дүрсэлсэн газрын зураг гэжээ.
Шинэ проекц ашигласнаар Монгол Улсын газрын зураг дээрх хэмжээ одоогийн Меркаторын зураг дээрхээс ялимгүй жижиг дүрслэгдэх юм.
Эх сурвалж: Al Jezeera
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.