Дэлхийн хамгийн баян хүн, газрын тосны магнат Жон Рокфеллерийн залууст өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
- Мөнгөө хэмнэ. Бараа, бүтээгдэхүүнийг арай хямд үнээр эсвэл бөөнөөр нь худалдаж авч болох газраас худалдан авалт хийж бай. Хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг урьдчилан гаргаж, зөвхөн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг худалдаж ав.
- Хэрэв чамд мөнгө бага байгаа бол бизнес хийж эхэл. Хэрэв чи огт мөнгөгүй бол бүр яаравчил, яг одооноос эхэлж өөрийн бизнесийг босго.
- Асар их хэмжээний баялагт хүрэх нууц нь орлогын пассив эх үүсвэрт оршино. Өөрөөр хэлбэл чиний хичээл зүтгэлээс үл хамааран орж ирдэг мөнгөний урсгал.
- Орлогын пассив эх үүсвэрийг өөртөө бий болгож цаашид дуртай зүйлээ хийж амьдар.
- Нээлттэй, нийтэч бай! Мөнгө бидэнд бусад хүмүүсээр дамжин орж ирдэг юм. Дотогшоогоо, хаалттай хүмүүс баян болох тохиолдол ховор.
- Дэлхийд амжилттай яваа хүмүүсийн намтар, бодол санааг шингээсэн ном уншиж, судалж бай.
- Мөрөөдөл бол амьдралын хамгийн чухал зүйл. Мөрөөдөж, мөрөөдөл чинь биелнэ гэдэгт үргэлж итгэх хэрэгтэй.
- Хүмүүст тусалж бай! Урамшуулал, мөнгөний төлөө бус чин сэтгэлийн тус хүргэ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.