Нар, салхи, цэнэг хураагуур, электролизерын үйлдвэрлэлийн 70 хувь нь гуравхан оронд ногдож буй. Үүнд эрчимтэй манлайлж буй улс нь Хятад улс юм.

Хятад улс цаашид энэхүү ажлыг өргөжүүлж 2030 он гэхэд говьд 450 гигаватт салхи болон нарны эрчим хүчний станц барихаар төлөвлөж буй. 

Хятадын компаниуд өдгөө 140-өөд сэргээгдэх эрчим хүчний байгууламж ажиллуулж байгаа аж. Энэ нь тус улс дэлхийн усны эрчим хүчний зах зээлийн 70 хувийг эзэмших болсон гэсэн үг гэнэ.


Хятадын Эрчим хүч, инженерчлэлийн группийн ахлах мэргэжилтэн Хэ Жяншэний хэлснээр Хятадын Төв банк, Хятадын Хөгжлийн банк зэрэг томоохон банкууд Нигери, Пакистан, Аргентин, Ангол зэрэг хөгжиж буй орнуудад усан цахилгаан станц барихад нь зориулж зээл олгох нь нэмэгдсэн нь уг салбар дахь Хятадын оролцоог хэдхэн жилийн дотор үлэмж хэмжээгээр өсгөсөн байна. 

Зөвхөн “Бүс ба зам” санаачилга хэрэгжиж буй бүс нутгуудын усны эрчим хүчний салбарт гэхэд Хятадын компаниуд нийт 200 тэрбум юанийн хөрөнгө оруулжээ. Хятадын хөрөнгө оруулалттай, нийт хүчин чадал нь 81 сая киловатт хүрэх 320-оод усан цахилгаан станц өдгөө хилийн чанадад бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа аж.