Элтон Жон түүний нөхөр Дэвид Фүрниш нар өнгөрсөн бямба гарагт 2 хүүгийн хамт Дэвид болон Викториа нарыг хүүхдүүдийн хамт Францын өмнөд эрэгт усан онгоцон дээр цагийг хамтдаа өнгөрүүлэхээр угтан авчээ. 

Тэд гэр бүлийн найзууд бөгөөд түүнээс гадна Элтон Жон нь Брүүклиний загалмайлсан эцэг аж. 44 настай Викториа өөрийн брэндийн цагаан өнгийн хослол өмсөн, нэрийн хуудас болсон томдсон шил зүүж, цагаан өнгийн сандаль өмссөн нь маш гайхалтай тав тухтай, загварлаг харагдана. 

Мөн тэрээр олон нийтийн өмнө гарахдаа огт инээмсэглэдэггүй ч Элтоны гэр бүлтэй уулзахдаа гэрэл цацруулсан инээдээр мэндчилсэн байна. Хөл бөмбөгийн од Дэвид Лондоны Лавэндэр Хилл-ийн шүүх танхимд 200 мянган долларын Бэнтли машинаараа хурд хэтрүүлсэн шалтгаанаар дуудагдсан ч  өөрийн биеэр очоогүй гэнэ. 

Тэрээр Инстаграм хуудсандаа Элтонтой авхуулсан зургаа оруулан "Бид сүүлийн 25 жил маш дотно найзлаж, олон сайхан дурсамжтай мөчүүдийг хамтдаа хуваалцсан" хэмээн бичжээ.