Дэвид, Виктория Бекхэм нар хүү Ромеогийн 16 насны ойг тэмдэглэж, түүний загалмайлсан эцэг дуучин Элтон Жон, Дэвид Фурниш нар лхагва гаригт алдартай зоогийн газар түүнд төрсөн өдрийн зоогоор бэлэг барьсан байна. Түүний төрсөн өдрийн бялуу нь гялалзсан алтлаг цацруулагчтай ирэхэд, Ромео инээмсэглэлээ нууж чадахгүй байжээ.

Элтон Жон нөхрийн хамт өөрийн нэрийн хуудас болсон хээтэй хослол өмссөн байна. Викториа тэдэнд талархсан сэтгэгдэлийн хамт уг видеог интаграм хуудсандаа оруулжээ.  Үүнээс гадна Spice Girls- хамтлаг тоглолтоо хийхээр 2019 онд төлөвлөж байгаа юм. Энэхүү тоглолтоос гишүүд тус бүр 12 сая стерлингийн орлого олох нь ил болжээ. Харин Викториагийн хувьд дахид нэгдэхээ илэрхийлсэн ч бусад охидтой мөнгөний маргаантай байгаа гэнэ. Саяхан Английн Телеграф сонинд өгсөн ярилцлагад өөрийн загварын брэндийн 10 дахь жилийн ойг угтан, Английн загварын 7 хоногоор шинэ загваруудаа танилцуулахаар анхаарч ажиллаж байгаа гэжээ.