УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ сарын 11-нд гишүүнээс татгалзах өргөдлөө өгсөн юм. Тэрбээр ”Д.Гантулга би 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 42 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” хэмээжээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь Д.Гантулгын өргөдлийг хүлээн авч, гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ.