Э.Мөнхтуяа
11 сарын 14, 2018
Уншигч та ази хоолонд дуртай бол дэлхийн хаана ч дим самыг идэх боломжтой. Эдгээр хоол нь сушиг бодвол Америкжаагүй, олон төрлийн сонголттой байдаг. Хэрвээ та идэж үзээгүй бол нэрлэхэх хэрэггүй.
Танд хамгийн классик дим самыг санал болгож байна.
1. Шарсан гахайн махтай мантуу (叉燒包; cha siu bao)
Чихэрлэг соустай, өмнө нь дим сам идэж үзээгүй бол хамгийн боломжийн сонголт гэж хэлж болно.
2. Тахианы хумс (鳳爪; fung zaau)
Баруунынхны хамгийн их цааргалдаг хоол боловч энэ нь хамгийн амттай хоолонд ордог байна. Үүнийг “black bean” буюу хар шошны соустай идэхэд үнэхээр амттай.
3. Үхрийн гүзээ (牛柏葉; ngau paak jip)
4. Turnip Cake (蘿蔔糕; lobaahk gou)
Хэрвээ махан хоол иддэггүй веган бол энэ хоолыг сонгох боломжтой.
5. Rice Noodle Roll (腸粉; chéung fán)
Энэхүү ороомог нь сам хорхой, үхрийн мах, гахайн мах, ногоотой ирдэг. Ямар ч хачиртай байсан сой соустай идэхэд амттай байх болно.
6. Shumai (燒賣)
Энэхүү банш нь хүмүүст хамгийн сайн танигдсан, идэх дуртай хоолнуудын нэг бөгөөд гахайн мах, сам хорхойтой байдаг.
7. Har Gow (蝦餃)
6 дээр буй хоолтой төстэй. Сам хорхойтой банш бөгөөд зарим тогооч нарын хувьд шумай шиг чимхэж чадахгүй бол энэхүү баншыг хийдэг байна.
8. Lotus Leaf Rice (糯米雞; noh mái gāi)
Лотусны навчинд ороосон будаанд тахианы мах, гахайн мах, өндөг, мөөг зэргийг будаатай навчинд ороон хийдэг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.