Дэлхийн хамгийн анхны DMV (Dual-Mode Vehicle) нийтийн тээвэр Японы Кайёод хотод гарлаа. 2020 оны Токиогийн Олимпын наадмын үеэр явж эхлэх байсан ч техникийн асуудлаас болж хойшилсоор өнгөрсөн 25-нд нийтэд үйлчилж эхэлсэн байна.

Төмөр зам, авто зам аль алин дээр нь явах чадвартай. Төмөр замын Аsa Coast Railway компанийн захирал Шигэки Миура хэлэхдээ "Алс бөглүү газар амьдардаг өндөр настай хүмүүс рүү бид авто замаар хүрч очиж аваад төмөр замаар тээвэрлэнэ. Бид үүнийг нийтийн тээврийн хамгийн сайн хэлбэр гэж үзэж байгаа" гэжээ. 

Төмөр зам дээр гарахдаа урд талаас нь галт тэрэгний дугуй бууж өргөгддөг. Хойд дугуй нь өргөгдөхгүй, төмөр зам дээр чирэгдэж явах нь ээ. 

Нэг удаад 21 зорчигч тээвэрлэнэ. Төмөр зам дээр 60 км/цаг, авто зам дээр 100 км/цаг хурдалж чадна.