Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн нийт орны тоо 202 боллоо. Сүүлийн хоногт ОХУ-ын Эрхүү хотод уг халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

АНУ, Испани, Итали, Герман, Иран,Швейцарь зэрэг орнуудад орнуудад өвчлөл эрчтэй тархаж байна. Ялангуяа АНУ анхаарлын төвд орсон. Тус улсад 89 хоригдол нэгэн зэрэг өвдсөн байна. Энэ нь халдвар голомтлон тархах эрсдэл өндөр буйг харуулж байна гэж эрдэмтэд анхаарууллаа. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл зай барих  зөвлөмжийг хэвээр мөрдөх шийдвэр гаргасан байна. Улмаар хүмүүс 2 км-ээс бага зайд ойртохгүй, Конгересийн болон бусад хуралд 10-аас доош хүн оролцохыг хориглосон.

Гэртээ хөл хорионд байгаа болон ажиглалт, тусгаарлалтад байгаа хүмүүс биеийн хувьд эрүүл байхаас гадна сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь чухал гэдгийг ДЭМБ-аас онцлон анхаарууллаа.

ДЭМБ-аас "Дэлхий нийтээрээ хүнд хэцүү сорилтын өмнө байна" хэмээгээд үндсэн таван зөвлөмж өглөө. Тодруулбал,

1. Эрүүл, зөв хооллох - Жингийн хэт илүүдлээс татгалзах, жингийн илүүдэлд орохгүй байхад анхаар. Ялангуяа хүүхдийн хооллолтод анхаарах нь зүйтэй. 

2. Архины хэрэглээг зогсоох, чихэрлэг ундаа уухаас татгалзах

3. Тамхинаас татгалзах

4. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх /Том хүн 30-аас доошгүй минут, хүүхэд нэг цагаас доошгүй хугацаанд/

5. Сэтгэлзүйнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах. Ойр дотны хүмүүстэйгээ дотно холбоотой байх, нэг нэгэндээ сэтгэлзүйн дэмжлэг өгөх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгсөн" хэмээлээ.


Коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал болон хоёр хүн бүрэн эдгэрсэн талаар Энд дарж уншина уу.