Б.Баясгалан
11 сарын 06, 2020
Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрээр "2020 оны 11 дүгээр сарын 04, 05-нд нийт 1068 хүний сорьцод шинжилгэ хийсэн. Тэдний дөрвөөс нь коронавирус илэрлээ. Бусдаас нь илрээгүй.
Коронавирус илэрсэн 4 хүний хоёр нь Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 30 болон 48 настай эрэгтэй, Беларус улсын иргэд байна. 10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь 19 настай эрэгтэй.
Мөн коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн нэг сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тэд багаараа 14 хоногоор өвтөнүүд рүү орж тусгаарлагдан ажилладаг. Тэд 14 хоног тусгаарлагдан ажиллаж гараад, ажлын байранд дахин 14 хоног тусгаарлагдаад нийт 28 хоногийн дараа гэртээ очдог. Коронавирус илэрсэн сувилагч коронавирустэй хүмүүс рүү орж 14 хоног ажиллаж дуусаад, 14 хоногийн тусгаарлалтынх нь 12 дахь хоног дээр коронавирус илэрсэн. Ажлын баг хамт олныг хяналтдаа аваад шинжилгээ, хяналтыг үргэлжлүүлэн хийж байна.
Улмаар Монгол Улсад коронавирусийн нийт 356 тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 314 нь эдгэрснээс 310 хүний бүх ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад 3, сувиллын ажиглалтад нэг хүн байна. ХӨСҮТ-д нийт 42 хүн эмчлүүлж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.131.246.210] ・ 2020.11.06 Хариулах
Олон хоног гэр орноосоо, өдөр шөнөгүй халдвар өндөртэй орчинд хамгаалалтын хувцастай ажиллахад хэцүү.. Хурдан эдгээрэй, сэтгэлээрээ бид хамт шүү.
Зочин [66.181.190.133] ・ 2020.11.06 Хариулах
zaya chin terdee lam ahiin ugend orohgui ongirood baisan um tsul gazar honin gurvel bolj turnu ene bol songuuliin gai maskaa 100% zuu mongol hun ulsuj uhehgui horiog sain barimtal garaa sain ugaa ariutga amid baival ALTAN AYGANAAS yu ch uuj bolno eslood gar bariud guigeed bailgui heden sar BUG!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! huukee
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай