Б.Баясгалан
04 сарын 05, 2020
Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдлоос уг вирус илрээгүй.
Амар зочд буудалд тусгаарлагдсан 169 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 74, Зүчи зочид буудалд тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээг хийсэн. Тэднээс коронавирус илрээгүй. Тандалтаар хийсэн 26 хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй.
Дөрөвдүгээр сарын 04-нд нийт 337 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.93.95] ・ 2020.04.05 Хариулах
Нууц үе бдаг гэсэн