Д.Нямхүү: Өчигдөр 397 хүнд шинжилгээ хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй

Б.Баясгалан
05 сарын 10, 2020

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 397 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй.

Үүнд тандалтын зорилгоор хийсэн 5 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байруудад тусгаарлагдсан  282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 7, Замын-Үүдэд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээ хамрагдсан. Ажиглах байрт тусгаарлагдсан хүмүүст дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарт чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ орсон.

Дархан-Уул аймгийн лабораторт Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 36 жолоочийн шинжилгээг хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, эмчилгээнд байна" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

д.нямхүү коронавирус хөсүт эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.