Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Өчигдөр дөрвөн лабораторт нийт 367 хүний давтан шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн, ажиглах байруудад тусгаарлагдан хянагдаж буй 315 хүн, тандалтын зорилгоор 17 хүнд хийсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тэээврийн 27 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжлээ. 

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт 140 тохиолдлын 26 нь эдгэрлээ. Одоо 114 хүн эмчлүүлж байна" хэмээв.