Өвлийн хүйтэн өдрүүд ард хоцорч, урин дулааны цаг улиран ирж буй энэ үед та хүссэн даашинз, хувцасаа өмсөн өөртөө итгэлтэй алхмаар байна уу. Гэвч та биеийн жингээ хүссэн хэмжээндээ хүргэх гэж зовж сууна уу? Тэгвэл эм тариа, элдэв цай хэрэглээд хэрэггүй. Бидний өгөх зөвлөгөөг дагаад үзээрэй.


1. Ус ихээр уу.

Хийжүүлсэн, жимсний, эрч хүчний гээд төрөл бүрийн ундаа дунджаар 100 калори агуулдаг. Гэтэл 100 калорийн дайтай цадсан мэдрэмж төрүүлдэггүй. Тиймээс хий дэмий зарлагаас цаашгүй. Харин ус калори агуулдаггүй бөгөөд турахад тустай.


2. Ногоо хэрэглэ

Цагаан будаа, шпагетти болон хачиртай талх идэхэд жин нэмдэг бөгөөд таны хоолны дуршлыг нэмэгдүүлдэг байна. Харин оронд нь бүхэл үрийн гурил, хүнсний ногоо хэрэглэж сураарай. Шарсан төмсний оронд лууван идэж болно шүү дээ. 


3. Өдөрт 30 минутын дасгал хий

Дасгал хөдөлгөөн бол эрүүлээр турах хамгийн зөв арга. Спиннинг, кикбокс болон фитнесс гээд ямар ч юмаар хичээллэсэн 30 минут дасгал хийхэд 200-аас 300 калори шатаадаг байна.


4. Дасгал хийхээс өмнө кофе уу.

Кофе уух нь өглөөг эрч хүчтэй эхлэхэд тустайг бүгд мэднэ. Тэгвэл дасгал хийхээсээ нэг цагийн өмнө кофе уувал дасгалаа илүү эрч хүчтэй хийдэгийг мэдэх үү?


5. Шөнийн ажилдаа дээр нь гар

Секс хийхэд калори шатаадагийг мэдэх үү? Тэр тусмаа эмэгтэй нь дээрээ гарсан байрлал 30 минутанд 144 калори шатаадаг байна.


6. Өдөр бүр хийх дасгал

Өдөр бүр нэг удаадаа 12 суниалт, суултыг 3 удаа хийснээр таны гар хөл өгзөг гээд бүхий л хэсгээр турж чангарах болно.


7. Энгийн үед унтдагаасаа 30 минутаар илүү унт

Их унтах нь тураадагийг мэдэх үү? Та өмнө нь унтдагаасаа 30 минутаар илүү унтсанаар хоолны дуршил болон ядаргаа тань тайлагдах болно.


8. Хооллох

Хэрвээ та өдрийн хоол идэснийхээ дараа амттай юм идээд сурчихсан бол энэ зуршлаа хаяарай. Зөвхөн хоолоо идээд л өөр зүйл идэх хэрэггүй. Танд гайхалтай өөрчлөлт авчрах болно.


9. Загас ид

Таны арьсыг толигор болгож, тураах шим тэжээлтэй хоолны нэг бол яргай загас. 


10. Тэгшхэн зогс

Бөгтийж сууж эсвэл алхдаг уу? Тийм бол далаа нийлүүлээд цэх сууж, алхаж сурснаар зөв галбиртай харагдах болно.