• Харвардын тэргүүлэх судлаачийн хооллолтын талаар хэдэн арван жил хийсэн судалгаанаас үзэхэд сүүлийн үед хүмүүс эрүүлээр биеийн жингээ барих нь бэрхшээлтэй болсон байна.
  • Урт хугацаанд хэвийн жингээ барихын тулд зөв хооллолтыг мөрдөн, багаар идэх нь чухал.
  • Өөх тосонд баяртай хэмээн хэлж, ургамлын гаралтай хоол хүнс болон самар, үр хэрэглэн мах болон сахарын хэрэглээг багасгахыг зөвлөж байна.

Хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эрүүлээр жингээ барих нь амаргүй болсон бөгөөд энэ нь тэдний буруу биш гэнэ. Өнөө цагт маш олон төрлийн хоолны сонголттой болсон. Хэрвээ жингээ барихыг хүсвэл хамгийн зөв арга нь өдөрт тогтсон нормтойгоор хоол идэхийг зөвлөжээ. Мөн бидний өдөр тутамдаа идэж байгаа хоолны сонголт маш чухал нөлөөтэй. 

Энэ талаар Харвардын тэргүүлэх судлаач Сара Зайделмен дараах зөвлөгөөг хүргэж байна.


1. Зөв хооллоно гэдэг нь заавал бага калоритай байхын нэр биш юм

Түүний ажиглалтаар хэт их калорилаг болон бага калоритай хоол нь тохиромжтой биш гэнэ. Харин илүү эрүүл мэндэд тустай ногоо, бүхэл үр, самар, вандуй зэргийг идэх хэрэгтэй. Зарим ногоо, вандуй нь өндөр калоритойд тооцогддог ч эдгээрийг идэх нь эерэг үр дүнтэй. Харин бага калоритай дэглэм нь их хэмжээний мах болон амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хүргэдэг.


2. Зөв тослогийг хэрэглэхэд анхаарах

“Зөв тослог”-ийг (healthy fat) хэрэглэх нь чухал. Карб болон уураг нь грам тутамдаа илүү энерги агуулдаг байна. Тиймээс дараагийн хооллолт хүртэл таныг энергээр ханган, өлсгөдөггүй. Эдгээр тослогт оливийн тос, хушга, болон чиа үр орно. Мөн овьёос нь энэ төрлийн тослогийг агуулдаг тул өглөөг эрч хүчтэй эхлүүлэхэд тань тусална.


3. Иддэг хэмжээнээсээ арай бага идэх

Судалгаанаас харахад бага идэх, зарим үед өлсөх нь урт удаан амьдрахад тустай гэнэ. Гэхдээ өлсөхийг санал болгох биш харин зөв дэглэмээр бага идэхийг уриалж байна.


4. Хүчний дасгал хийх

Таны бусад эрхтэнүүдээс илүү тархи болон зүрх нь хамгийн их калори шатаагч юм. Гэхдээ булчин нь бодисын солилцоонд тусалдаг бөгөөд хүчний дасгал хийснээр эрүүлээр жингээ барихад тусална. Дасгал хийх нь зөвхөн бодисын солилцооноос гадна тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй, мөн хөгшрөлтийн биед үзүүлэх урвуу нөлөөг багасгадаг байна.


5. Заавал өнгөлөг олон төрлийн хоол хүнс хэрэглэх шаардлагагүй, харин өөрийхөө дуртай эрүүл хүнсийг олох

Хүүхэд байхаасаа хоолны пирамидын талаар сонссон байх. Энэ нь олон төрлийн өнгөлөг хоол хүнсийг өдөр тутмын хооллолтод санал болгодог. Гэхдээ сүүлийн үед заавал олон төрөл байхдаа биш, гол нь хангалттай ногоо, уураг, зөв тослогийг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөсөн байна.


Эх сурвалж: BusinessInsider