“Лингорс” төвийн англи хэлний багш Д.Сумъяатай ярилцлаа. Тэрбээр англи хэл сурах хялбар арга буюу хэдийд, хаанаас ч суралцах, хязгааргүй унших боломжтой лингорс аппыг санал болгож байна.


Хэл сурч байна гэдэгтээ хэтэрхий төвлөрөх хэрэггүй

Гадаад хэл сурах амаргүй ажил. Гэхдээ манайхан сурахын шамдахын хэцүүд биш аар саархан зүйл дээр алдаа гаргаж англи хэл сурах хүслээ унтраачихдаг. Тухайлбал “Би англиар ярьж, бичиж чадахгүй, миний дуудлага муу л даа” гэж өөрийгөө чамладаг эсвэл “Энэ удаагийн тестэд л тэнцчихвэл боллоо” гэсэн хэтэрхий амархан зорилго тавьдгаас болж олон хүн замын дундаас шантарч байна. Үүнээс том асуудал нь сэтгэл зүйдээ гадаад хэл сурч байна гэсэн хүнд ачааг үүрдэг зангаасаа болж ард нь гарч, амжилттай сурдаггүй. Тиймээс ийм сэтгэхүйгээр битгий сураарай гэж багш хүний хувьд аминчлан захимаар санагддаг.

Үүний оронд өөрийнхөө хүссэн мэдээллийг англи хэл дээр авах нь, сонирхол хоббигоо хөгжүүлэх нь гэх мэтээр хөнгөнөөр бодоорой.

Ер нь хүн амьдралд нь гадаад хэлнээс шалтгаалсан асуудал  гарч ирэхээс нааш яагаад сурах ёстойгоо ойлгодоггүй. Голдуу гадаад хэлгүйгээсээ томилолтоосаа хасагдах, тушаал дэвших зэргээр амьдралд гарч ирсэн том боломжоо  алдах, хүмүүсийн өмнө ичгэвтэр байдалд орох зэргээр асуудлаа бодитоор ойлгож мэдэрсэн хүн л хурдан хугацаанд шамдан суралцдаг юм билээ.

Сурах аргачлалаа олоогүй хүмүүст зөвлөх шилдэг арга

Англи дуу сурч, netflix-ээс кино үзээд ч нэмэргүй байвал өөрийнхөө төсөөлөлд найд. Хэтэрхий романтик сонсогдож байж болох ч энгийн хэрнээ гайхалтай үр дүнтэй арга юм шүү. 

Арга нь тун энгийн, та уншиж байхдаа агуулгыг нь төсөөлж, англиар бодно гэсэн үг. Жишээ нь Жэйн Аустины “Эмма” гээд зохиол уншиж байна гэж төсөөлье. Ингэхдээ гол дүр нь хэнд дурласныг хэнд атаархаад байгааг, бодож төсөөлж уншина. Тэр төсөөлөл таныг англиар ярьж, хурдан хугацаанд ярьж сурахад хүчтэй нөлөө үзүүлдэг. Яагаад заавал унших арга чухал гэж, хаа сайгүй гадаад хэлний сурах бичиг байна шүү дээ гэж зарим хүн асуудаг. Гэтэл сурах бичиг дээр хэн ч мэдэхгүй Сара, Жон дэлгүүр явжээ, спортоор хичээллэжээ гэсэн агуулгууд голдуу ордог учраас хүнд амархан буудаггүй. 

Харин хялбаршуулсан зохиолууд англиар сэтгэх логик сэтгэлгээг суулгадаг гэдгээрээ давуу талтай. 

Яагаад унших ёстой вэ гэвэл англи хэлний стандарт гэж бий. Түүнд хамгийн анхан шатны англи хэлний мэдлэгтэй суралцагч заавал мэдэх ёстой 300 үгийн жагсаалт багтсан байдаг. Тэрхүү үгсээр хялбаршуулсан зохиол бичигддэг учраас анхлан уншиж буй хүмүүс амархан уншиж, зохиолоо ойлгож буй мэдрэмж авдаг. Дараа нь 1200-1500 гэх мэтээр үгсийн жагсаалт нэмэгдсээр нэг мэдэхэд л зохиолоо бүрэн ойлгож уншдаг.

Ямар зохиол унших вэ гэж асуудаг, англи хэл сурах аргаа хайж буй хүмүүст зориулсан Лингорс аппликэйшнийг бүтээгээд байна.

Лингорс аппликэйшн дээр богино, хялбаршуулсан зохиолууд байдаг. Ихэнх нь 800 үгтэй, энэ нь 5 минутын унших ном юм. 800 үгтэй үлгэр, түүхийг төрөл бүрийн сэдвээр уншаад, уншсаныхаа дараа 5 асуултад хариулдаг энгийн зарчимтай. Эдгээр асуулт нь тухайн эх дээр гарсан үйл явдлыг ерөнхийд нь асууж шалгах арга юм. 

5 асуултаас 3-ыг нь зөв хариулчихвал “Та тэнцлээ” гэсэн цонх гарч ирдэг. Ямар нэг зүйлд тэнцсэн, би ард нь гарсан гэсэн мэдрэмж авах үед хүний тархинд допамин ялгарч сурах урам, зоригийг нэмэгдүүлдэг. Алгуураар уншуулж, амарханд нь хөтлөгдөж улам ихээр уншина. Энэ бол манай аппын давуу тал. Унших завгүй бол сонсож болно, урдаа зорилго тавьж уншина.

Та өдөрт 10 мян/ган үг унших ёстой бол 30 хоногт хэдэн үг унших вэ гэдгээ тооцоолоод үгийн тоо, асуултдаа амжилттай хариулах бүртээ үгийн санд нэмэгдэж байгаа үгийн тоогоо харна. Урамтай биш гэж үү.

Магадгүй таны англи хэлний түвшин анхан болон дунд түвшинд байгаа бол энэ арга хамгийн үр дүнтэй гэдгийг онцлон дурдая, хамгийн гол нь  тууштайгаар. Ердөө дөрөвхөн сар гүрийгээд өдөр бүр даалгавраа хийчих. Үр дүнг нь та өөрөө мэдрэх болно.


Өрсөлдөж сурдаг нь бидний онцлог 

Бид нар өрсөлдөөнч сэтгэхүйтэй ард түмэн. Энэ нь ч гадаад хэлийг амжилттай сурах шалтгаан болдог.  Олон жил явагдсан уншлагын марафоны тэмцээн, төрөл бүрийн унших уралдаан дүн ч үүнийг батална.

Монголчууд урдаа тодорхой зорилго тавиад, хоорондоо багаар ажиллаж өрсөлдөж байгаа тохиолдолд заавал өнгөлдөг. Тийм учраас өөртөө итгээд өдөр бүр нэг даалгавар дуусгаад байгаарай.

Хэрхэн үр дүнтэйгээр англи хэлээ сайжруулах вэ?

Бид өдөрт хамгийн багадаа 30-40 минут зарцуулахыг санал болгодог.
Та өдөр бүрийн тогтмол дадал үүсгэхийн тулд дараах дүрмийг баримтлахад л хангалттай.

Өдөр бүр 40 минут зарцуулаарай. (Өдөрт үүнээс илүү хугацаа зарцуулбал сурах үйл явц улам хурдсана.)

Энэхүү дүрмийг баримтлан минутад 125 үгийн хурдтай уншихад 3 сарын хугацаанд Та нийт 225 000 үг уншсан байх болно. Үргэлжлүүлэн энэ эрчээр уншихад нэг жилийн дараа TOEFL, IELTS-ийн шалгалтыг бие дааж бэлтгэх түвшинд очсон байна.

Итгэмээргүй байна уу?
Японы "Toyota National College of Technology"-ийн коллежийн нэгэн оюутны англи хэл суралцсан туршлагыг авч үзвэл "XReading" онлайн номын сангаас нийт 800 000 үг уншаад TOEIC-ийн оноо нь 150-иар нэмэгдсэн үр дүн гарсан.