Б.Баясгалан
03 сарын 15, 2021
УИХ-ын 2021 оны хаврын чуулганыг өнөөдөр нээлээ. Өнгөрсөн онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын чуулганы үргэлжлэх хугацааг сунгаж, ажлын 75 хоног болгосон. Иймд 04 дүгээр сарын 05-нд эхэлдэг байсан УИХ-ын хаврын чуулган 03 дугаар сарын 15-нд буюу 20 хоногийн өмнө эхэлж байна.
Хаврын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Энэ хаврын чуулганаар дараах бид 4 асуудалд онцгой анхаарна.
1. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу эрхзүйн шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж эхлэх зайлшгүй шаардлага байгаа. Үүнд өмчийн асуудал буюу төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиуд, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, төрийн өмчит компаниудын тухай зэрэг хуулиудыг хэлэлцэн батална. Мөн Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай хууль, орон нутгийн хөгжлийг хангах, хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль, нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиудыг батална.
2. Хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоох, шүүх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангахад чиглэгдсэн эрхзүйн орчныг сайжруулах асуудал байна. Энэ чиглэлээрх тодорхой хуулиудыг хэлэлцэн батална.
3. УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийн нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д томилгоо хийдэг төсвийн тодорхой эрх мэдлүүд хязгаарлагдсан ч хяналтын чиг үүрэг нь нэмэгдсэн. Тиймээс хяналтын чиг үүргийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгоно.
4. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хангах УИХ-аас өнгөрсөн онд гаргасан 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарна.
Ийм 4 чиглэлд энэ хаврын чуулганы гол эрх зүйн шинэчлэлийн ажлууд хийгдэнэ" хэмээлээ.
Мөн тэрээр "Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичгийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Долоо хоногийн дотор Байнгын хороогоор хэлэлцэх дэгийн дагуу өнгөрсөн баасан гарагт хэлэлцсэн. Тус хуралдаанаар Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй байна гэж үзсэн. Байнгын хороо уг саналаа ирэх пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, мөн Ерөнхийлөгчид санал хүргүүлэх ёстой" гэв.
УИХ-ын тухай хуульд зааснаар анхдугаар хуралдааны дараа тангараг өргөөгүй УИХ-ын гишүүн оролцсон хуралдааныхаа дараа тангараг өргөдөг. Тиймээс Ж.Эрдэнэбат ирэх пүрэв гарагийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүний тангараг өргөнө гэдгийг мөн хэллээ.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.55.188.89] ・ 2021.03.16 Хариулах
Онц байдал зарлаж байгаад армиа хөдөлгөж МАН ын хулгайчуудыг бүгдийг нь барьж хорь. Энэ муухай бузар булайг ийн үүр уурхай болсон нам нэртэй луйварчидын нэгдэлийг хүчээр тараах хэрэгтэй, ингэж байж эх орноо аварна шүү Ерөнхийлөгчөө
Зочин [66.181.161.1] ・ 2021.03.16 Хариулах
Ерөнхийлөгч юугаа хараад бгаа юум бэ цэрэг армиа хөдөлгөөд энэ бузар булай авилгач МАНгаруудыг бүгдийг нь барьж хориод бүх хөрөнгийг нь хурааж аваад Намыг татан буулгаач,
Зочин [64.119.20.253] ・ 2021.03.16 Хариулах
МАН гар тэнэг Ардын намынхан та нар Үндсэн хуулиас бусад бүх хуулийг хүчингүй болгох ёстой Улсад учруулсан хохирлоо барагдуулаад татан буулгдах ёстой эс тэгвээл та нар асуудлын бослого тэмцэлийн буруутан болох болно
Зочин [203.91.115.51] ・ 2021.03.16 Хариулах
МАН аа мандуулж Монголоо идэгсэдийн арми улаан коммунистууд сөнөтүгэй
Зочин [188.155.10.117] ・ 2021.03.16 Хариулах
Монгол МАНАН-д үнэхээр дарлуулсан байна. Тангараг өргүүлэх эргүүлэн татхаас татгалзах бол бүгд эх орны эсрэг гэмт хэрэг мөн. Энэ шийдвэрүүдийг толгойлон гарагсан урвагч заавал хариуцлага хүлээх биздээ.
Зочин [64.119.22.79] ・ 2021.03.16 Хариулах
Манан төриин албаны хүнд суртал авилгалаа зогсоох болоогүй юу луйварчидаа цус урсгасан бослого гарахыг хүсээд байна уу
Санал болгох
1 Би нэг удаа #13: Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн цагт л хүн хөгжиж эхэлдэг
2 Г.Батсайхан: Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автаад байна
3 Peak.mn сайт өнгө төрхөө шинэчлэлээ
4 Bajuna: Эсгийгээр хувцас урлах байгальд ээлтэй технологио Парист толилуулна
5 Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо чухал үүрэгтэй
Холбоотой мэдээ
Улс төр
Д.Тогтохсүрэн: Томилгоотой холбоотой асуудлыг энэ 7 хоногт чуулганаар хэлэлцэхгүй
Б.Баясгалан ・ 03 сарын 18, 2019
Улс төр
Д.Тогтохсүрэн: Хэлсэн үгнийх нь төлөө хариуцлага тооцвол үлдэх гишүүн байхгүй
Х.Оргил ・ 05 сарын 17, 2019
Улс төр
Зарим аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэрэг үүсгэсэн асуудлаар МАН-ын бүлэг хаалттай хуралджээ
Б.Баясгалан ・ 10 сарын 26, 2020
Улс төр
МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжлээ
Х.Оргил ・ 08 сарын 23, 2019
Улс төр
Д.Тогтохсүрэн: Намын бүлэг УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.