Х.Оргил
05 сарын 17, 2019
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын гишүүнд хариуцлага тооцох талаарх шийдвэрээ эргэн харахыг хүслээ.
"Би УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг буруутгаж байна. Ш.Раднаасэдийг хөөн хэлэлцэх асуудлаар, Д.Дамба-Очир гишүүний хувьд Оюутолгой компанид орсон шалгалтын материал гаргаж өгсөн гэж буруутгасан. Д.Дамба-Очир гишүүний бичиг өгсөн нь хууль зөрчөөгүй, улсын нууцтай холбоогүй, зүгээр л шалгалтын мэдээ илгээсэн. Байнгын хорооны даргын хувьд албан бичиг илгээсэн. Үүнийх нь төлөө ийм арга хэмжээ авч болохгүй. Тийм учраас энэ асуудлыг эргэж хараач ээ, хуул хяналтын байгууллагаар батлагдаагүй зүйл дээр арай хурдан түргэн шийдчихсэн юм биш үү гэсэн үүднээс хүсэлт тавьж байна.
УИХ гишүүн хүн УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлэх эрх нь чөлөөтэй. Үүнийхээ төлөө хариуцлага хүлээж болохгүй. Намын эв нэгдэлд бодлого шийдвэрт харш үйлдэл хийсэн бол өөр хэрэг. Хэвлэлээр гарсны төлөө арга хэмжээ аваад байвал энэ 64 гишүүн дотор арга хэмжээ авахгүй үлдэх хүн гарахгүй байлгүй. Ер нь бүлгийн гишүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа" гэв.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.