УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Засгийн газар гуравдугаар сарын 28-нд өнгөрсөн хугацаан дахь мөрийн хөтөлбөрийн биелэлтээ УИХ-д өргөн барьсан. Уг асуудлыг Бүлэг дээр олон талаас нь хэлэлцэж, биелэлт 50.5 хувьтай байна гэж үзсэн. Тиймээс УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатараар Ажлын хэсэг гаргахаар боллоо. Ажлын хэсэг 2 чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх. Хоёрдугаарт, үлдэж буй нэг жилийн хугацаанд Засгийн газрын зүгээс юун дээр анхаарч ажиллах вэ гэсэн чиглэл гаргах юм. Ийм Ажлыг хэсгийг намын бүлгээс байгуулж ажиллахаар тогтлоо. 

Ажлын хэсэг тодорхой хугацаанд Засгийн газар, УИХ-тай хамтарч ажиллаж, тодорхой шийдэл гаргаад Бүлэгт танилцуулна. Үүний дагуу намын бүлэг хэлэлцээд шийдвэр гаргана" хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар