Зарим аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэрэг үүсгэсэн асуудлаар МАН-ын бүлэг хаалттай хуралджээ

Б.Баясгалан
10 сарын 26, 2020

МАН-ын бүлэг өнөөдөр зарим асуудлаар хаалттай хуралджээ.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн. Орон нутгийн сонгуулиар МАН олонх болсон. Гэтэл нэлээд хэдэн аймагт ИТХ-ын төлөөлөгчид хэрэг үүсгэж, сонгогчдын өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр засаж байна гэдэг асуудлыг ярьсан. Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Завхан зэрэг хэд хэдэн аймагт төлөөлөгч нарт хэрэг үүсгэсэн асуудал байна.

Баянхонгор аймагт ИТХ-ыг 11:00 цагаас зарласан байхад 09:00 цагт гурван төлөөлөгчийг түдгэлзүүлэх асуудлыг шүүх ярьж байна. Шүүх улс төрийн үйл ажиллагаанд хэт хутгалдан оролцож байна. УИХ-ын гишүүд энэ асуудлаар санал хэлж буй учир ярилцсан. Хууль шүүхийн байгууллага шалгаагүй байхад Шүүх шууд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байна. Баянхонгорын гурван төлөөлөгч хууль зөрчсөн эсэхийг цагдаа, прокурор шалгаж буй юм билээ. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүүх шууд өөр нэхэмжлэл аваад бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байна.

УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой ямар нэгэн мэдээлэл УИХ-д ирээгүй учир хэлэлцээгүй" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

д.тогтохсүрэн ман-ын бүлэг

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.