Б.Баясгалан
01 сарын 10, 2019
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.
Тэрээр "МАН-ын бүлгийн хуралдаан өнгөрсөн даваа гарагаас хойш 3 удаа хойшлогдсон. Шалтгаан нь гэвэл Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд. Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэнтэй холбоотой. Уг асуудлаар УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо хуралдахыг хүлээж хойшлуулсан.
УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороо өчигдөр, өнөөдөр хуралдаад нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр шалгах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан. Манай намын бүлэг сая уг асуудлаар хэлэлцээд дэд хорооны дүгнэлтийг дэмжиж, дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэдэгт гишүүдийн 97 хувь нь санал нэгдлээ.
Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжлээ.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанд 41 гишүүн оролцсон" хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.