Америкийн дуучин, жүжигчин Деми Ловато мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өөрийн хүсэлтээр нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахаар болсон тухай “TMZ” цахим хуудас мэдээлжээ.
 
Дуучин Деми Ловато мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр Лос Анжелес хотын эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний хамгийн сүүлд гаргасан “Sober” хэмээх дуу нь дуучин бүсгүйн мансууруулах бодис дахин хэрэглэж эхэлснээ хүлээн зөвшөөрч байгааг нь нэг ёсондоо илтгэжээ гэж “TMZ” цахим хуудас мэдээлжээ.
 
Өдгөө 25 настай дуучин бүсгүй 7 студийн цомог гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд тэрбээр “Tell Me You Love Me” хэмээх цомгоо гаргасан байна. Деми Ловато “MTV Video Music Awards” болон “People's Choice Awards”-с шагнал хүртэж байсан юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг