ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин Ж.Вердийн "Симон Бокканегра" дуурийн гол дүрд тоглохоор болжээ. Тус дуурийн тоглолт Итали улсын Неаполь хотын Сан Карло театрт энэ сарын 10-наас эхлэн дөрвөн өдрийн турш тоглогдох юм.