Чихэндээ, бүр нүдэндээ ч итгэмээргүй явдал олон гардаг. Ялангуяа нүд рүүгээ бахь зоосон, өгзөг рүүгээ элдэв зүйл хийснийг сонсоод итгэхэд бэрх. Гэхдээ дараах рентген, компьютер томографиар авсан зургууд бол яах аргагүй бодитой, эргэлзэх шаардлагагүй. Эдгээр зургийг хүмүүст анхааруулга өгөх үүднээс олон нийтэд дэлгэсэн гэх. 

1 Спонжбоб

Саудын Арабт нэг хүүхэд Спонжбобын зурагтай зүүлтээ залгижээ. 

2 Таслагч бахь

Таксоны их сургуулийн Анагаах сургуулийн компьютер томографиар авсан энэхүү зурагт 86 настай эрийн гавлын яс харагдаж байна. Лерой Луцчер нэртэй энэхүү эрэгтэй гэрийнхээ гадаа барилгын ажил хийж байгаад газар байсан багажууд дээр унажээ. Тэгэхэд бахь нүд рүү нь орж хоолой хүртэл нь зоогдсон аж. Тэрбээр одоог хүртэл бүрэн эмчлэгдээгүй байгаа юм. 

3 Өгзгөндөө могой загас чихсэн залуу

Хятадын Гуандун мужийн нэгэн эр шулуун гэдсэнд нь амьд могой загас байгаа талаар эмч нарт үнэнээ хэлжээ. Их Британийн The Sun сонинд мэдээлснээр өвчтөн залуу порно киноноос санаа авч могой загас хошного руугаа хийсэн гэнэ. Түүний шулуун гэдсэн дэх загас 50 см урттай байсан бөгөөд гаргаж авах гэж шөнөжин хагалгаа хийжээ. 

4 Тархинд зоогдсон жад

Компьютер томографиас Эмерсон де Оливейра Абреу гэх эрийн толгойд зоогдсон 15 сантиметрийн жад харагдаж байна. Тэрбээр усан доогуур загасчилж байхад нь осол болж жад ийнхүү зоогдсон аж. Абреу дахиж хэзээ ч загасчлахгүй хэмээжээ. 


5 Тархинд зоогдсон сум

Компьютер томографийн энэхүү зурагт Афганд байлдаж явсан цэргийн гавалд зоогдсон 14.5 мм урттай сум харагдаж байна. Америкийн цэргийн эмч нар сумыг амжилттай гаргаж авсан бөгөөд энэ явдал ердөө сарын өмнө болсон гэнэ. 

6 Хүүхдийн хэвлий дэх төмөр бөмбөлгүүд

АНУ-ын Индиана мужид амьдардаг найман настай охин тоглоомныхоо төмөр бөмбөлгүүдийг залгижээ. Түүнд яаралтай хагалгаа хийж, хоёр долоо хоног эмнэлэгт хэвтүүлсэн байна.  


7 Тархин дахь хадаас 

Хадаастай бууны зургаан сум 2004 онд барилга дээр ажиллаж байсан Исидро Мэйжагийн тархинд зоогджээ. Аз болж Исидро ослоос амьд үлдсэн гэнэ. 


8 Австрали эмэгтэйн гэдсэн дэх хагалгааны хайч 

Пайт Скиннер гэх эмэгтэй 2004 оны дөрөвдүгээр сард хагалгаанд оржээ. Тэрбээр хагалгаанаас хойш 18 сарын дараа гэдсэнд нь хайч үлдсэнийг мэдсэн байна. 

9 ЭХО-гоор харагдсан царай 

Канадын эмч нар нэгэн эрийн төмсгөн дэх цулцанг дуран авиагаар шинжилж байтал хүний царайтай төстэй зүйл харагдсанд их гайхжээ. Тэр дүрс яг орилж байгаа эрэгтэй хүн шиг харагдсан гэнэ. 

10 Хэвлий дэх хайч - 2011.2.16

Мэс заслын хайч Анн гэх Францын иргэн бүсгүйн хэвлийд үлдсэн нь рентгенээс харагдаж байна. Тэрбээр хагалгаанаас таван сарын дараа ханиалгатал хайчний үзүүр хүйсний нүхээр нь цухуйж гарч ирэхэд л үүнийгээ мэдсэн гэнэ.