Х.Оргил
06 сарын 16, 2019
Өчигдөр орсон борооны улмаас хэд хэдэн газар зам хаагдаад байгааг АТҮТ-өөс мэдээллээ.
Тухайлбал Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 107 км 800м, 116-123 км-ийн хооронд хэсэгчилэн зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн байна.
Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 дахь км-т үер усны улмаас засмал зам цөмөрч автомашин явах боломжгүй болжээ.
Хатгал тосгон чиглэлд Өлхөн, Бэрхмэшийн сайр үерлэсэн байгаа аж.
Мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 100км,117км-т зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж, далан усанд идэгдэн тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсжээ. Иймээс эдгээр чиглэлд хөдөлгөөнийг түр хязгаарлаж тус чиглэлийн замд зорчихгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.