ЭЕШ-ын бүртгэл 04 дүгээр сарын 20-нд хаагдах байсан ч хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 05 дугаар сарын 05-ныг хүртэл сунгажээ. 

Хугацаа дуусахад 22 хоног үлдсэн учир бүртгүүлж амжаагүй сурагчид ЭНД дарж бүртгүүлнэ үү. Энэ онд 34.183 сурагч 12 дугаар анги төгсөх бол өнөөдрийн байдлаар тэдний 29.184 нь ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.

Тэгвэл ЭЕШ-ыг 2021 оны 07 дугаар сарын 01-04-ний хооронд танхимаар зохион байгуулна гэдгийг Боловсрол , шинжлэх ухааны яамнаас өнөөдөр мэдээллээ.


Сурагчид ЭЕШ өгөх хичээлээ нэмэх боломжтой

- ЭЕШ-ын бүртгүүлэгч нь бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар нэвтэрч шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой.

- Та ЭЕШ-д Математик, Монгол хэл, Англи хэл, Орос хэл, Физик, Хими, Биологи, Нийгмийн тухай мэдлэг, Монгол улсын түүх, Газарзүй хичээлүүдээс 2 болон түүнээс дээш хичээл сонгон шалгуулна.

- ЭЕШ-ын бүртгэл 2021 оны 05 дугаар сарын 05-нд дуусна. Бүртгүүлэх алхам, анхаарах зөвлөмжийг дэлгэрэнгүй харах бол ЭНД дарна уу.