Их, дээд сургуульд элсэн орох сурагчдаас авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ.

Тодруулбал, Бүртгэл онлайнаар буюу www.eec.mn цахим хуудсаар орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. 

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа.