Б.Баясгалан
05 сарын 19, 2020
2020 онд ерөнхий боловсролийн сургууль төгсөж буй шалгуулагчид www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас QR код бүхий “бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх бөгөөд шууд хэвлэн авна.
ЭЕШ-ын шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас / цаашид суудлын хуваарь гэх /-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-гаас хэвлэн авна.
2020 оны 06 дугаар сарын 01-нээс суудлын хуваариа хэвлэж аваарай.
ЭЕШ 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.