Б.Баясгалан
03 сарын 21, 2019
Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл, бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
"Монгол хэл, бичгийн шалгалт"-ыг 2019 оны 03 дугаар сарын 23-ны 12.00 цагт улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулах ба босго оноо 400 байна.
Шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны 03 дугаар сарын 23-ныг хүртэл https://www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
Монгол хэл, бичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ.
Монгол хэлбичгийн шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
2. Суудлын хуваарь
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
2019 онд төгсөж байгаа шалгуулагчид регистрийн дугаараар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авна. Харин өмнөх оны шалгуулагчид шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авна.
Монгол хэлбичгийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.