Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл, бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна. 

Монгол хэл, бичгийн шалгалтын /МХБШ/ онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар энэ сарын 14-нд эхэлсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 04-ний 18:00 цагт дуусна.

2019 онд ЕБС төгсөх шалгуулагчдын мэдээллийг "Боловсролын удирдлагын мэдээллийн сан"-гаас татан авч бүртгэлд хамруулна. Өмнөх онд төгссөн шалгуулагчид www.eec.mn цахим хаягаар орж заасан хугацаанд бүртгэлд хамрагдана.

МХБШ-ыг 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах ба босго оноо 400 байна. 

МХБШ-ын шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан 2019 оны 03 дугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.



Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв