Эх дэлхийнхээ төлөө хийж болох энгийн алхмууд

Peak.mn
04 сарын 13, 2023

Ус хүн төрөлхтний эрүүл аж төрөх амьдралын баталгаа, тухайн улсын экосистемийн бүрэн бүтэн байдал, тогтвортой хөгжлийн үндсэн элементийн нэг болдог.

Усны үр ашиггүй зарцуулалтын талаарх тоо баримт:

Эвдэрхий цоргоор ус дуслахад цагт 0.54, хоногт 13, долоо хоногт 90, жилд 33,112 литр цэвэр ус ямарч үр ашиггүй хаягддаг байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 3 сая гаруй төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг юм.

Та крантаа хаахгүйгээр шүдээ угаах үедээ 5-10 литр ус ашигладаг бөгөөд жилд 1,825-3,650 литр усыг зөвхөн шүдээ угаахад зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнд шилжүүлвэл жилд 209,875-419,750 төгрөгийг үр ашиггүй зарцуулж байна. Харин та шилэн аяганд ус хийж шүдээ угааснаар энэ мөнгийг хэмнэх боломжтой юм.

Та ариун цэврийн өрөөний усаа нэг удаа татахад 6-10, гараа угаахад 3-5 литр ус зарцуулдаг байна.

Автомашиныг даралттай усаар угаахад цагт 500, зөөж угаахад 50 литр ус зарцуулдаг байна.

Усыг хэмнэснээр эрчим хүчийг хэмнэнэ.

Ус хэмнэх энгийн аргууд:


  • Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно.
  • Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой
  • Ус хэрэглэснийхээ  дараа  крантаа  сайн  хааж бай
  • Шүршүүрт орохдоо биеэ савандах үедээ усаа хааж бай.
  • Аяга тавгаа угаахдаа мөн адил усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй крантаараа усаа тохируулж бага гоожуулвал ус хэмнэх бололцоотой
  • Мөн жимс ногоог угаахдаа гал тогооны тосгуурыг хагаслаж дүүргээд угаах нь таны ус болон мөнгийг хэмнэх болно.
  • Хүнс ногоо угаасан усаа битгий  асга, түүгээрээ гэрийнхээ цэцэг ногоог усла
  • Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа  сайтар  үрж  зүлгэхдээ  усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайл.
  • Өндөг  чанасан усаараа цэцэгээ  усалж  бай. Өндөгний  хальсаны минералууд  цэцэгнд сайн нөлөөтэй.
  • Ус дуслаж байгаа крантуудыг хаах
  • Эвдэрхий цоргоор долоо хоногт 90л ус жилд 4680л ус алддаг.
  • Крантны тоноглолоор ус алддаг бол яаралтай харъяа орон сууцны байгууллагын мэргэжлийн засварчнаар засуулах хэрэгтэй
  • Энгийн татуургатэй бочки 8-9л усыг нэг таталтаар урсгадаг бол харин 6/3 гэсэн хосолсон бочки нь усаа хагас болон бүтнээр нь татдаг тул мөн л ус хэмнэнэ
  • Ус алдаж байгаа болон дусалж байгаа  цоргуудаа  мэргэжлийн байгууллагад хандаж сайтар засуул.
  • Гэртээ усны тоолуур тавиулж өрх гэрийнхээ зардлыг хэмнэцгээе.
  • Сантехникийн тоног төхөөрөмжөө зөв ашиглаж сурах
  • Усны крантыг /хаалт/ хаахдаа хэт чангалвал амархан эвдэрнэ. Халуун хүйтэн усны крантыг зөөлөн эргүүлж хааж, нээж байгаарай.
  • Хэрэв танайх угаалгын машины холболтыг халуун, хүйтэн усны  шугамд зэрэг холбосон бол машин ажиллаагүй үед крантыг /хаалтыг/  заавал хааж байгаарай. Хаагаагүй тохиолдолд халуун, хүйтэн ус холилдон хүйтэн усны шугамаар халуун ус ирэх, сантехникийн эд анги эвдэрнэ гэдгийг анхаарна уу.
  • Шугам сүлжээг аль болох ил байлгахыг зөвлөж байна. Усны шугам хагарах, гэмтэх, засварлах, солих үед хүндрэл учирдгыг анхаарна уу.
  • Суултуур болон угаалтуурт том хэмжээний хог хаягдал хийхгүй байх. Урсах боломжгүй том хог хаягдлыг бохирын шугамд хийснээр шугам бөглөрч бусад айл өрхийн угаалтуур, суултуураар бохир хальдагийг анхаарах
Холбоотой сэдвүүд

байгаль ус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.