Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-нд нийт 12.885 хүнд PCR шинжилгээ хийсэн. Тэдний 18-аас нь коронавирус илэрсэн. Бусдаас нь илрээгүй. 

Тус 18 тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэгдсэн коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 877 боллоо. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөл 1203, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 1710 байна. Тэдгээрийн 1303 буюу 76.2 хувь нь эдгэрсэн. Нийт 394 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 0, хүнд 1, хүндэвтэр 50, хөнгөн 343 хүн байна. 

Сүүлийн 24 цагт 59 хүн эдгэрч, эмнэлгээс гэртээ гарлаа" хэмээн мэдээллээ.