ЭМЯ: Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр орой гарна

Х.Оргил
04 сарын 04, 2020

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор нийт 266 хүн ирсэн бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд тусгаарлажээ. Эдгээр иргэдийг нийт 21 хоног тусгаарлах юм.

Нислэгээс ирсэн иргэдээс 2 сэжигтэй тохиолдол илэрсэн талаар ЭМЯ мэдээлэв. Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээн ХӨСҮТ-д  хянаж байгаа аж. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй гэв. Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд хүмүүсийн 27 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэхүү тандалт судалгааг уушгины хатгалгаа, уушгины өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дунд хийжээ.

Холбоотой сэдвүүд

коронавирус эмя

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.