Энэ жил 555 ээж "Алдарт эх"-ийн одон авна

Х.Оргил
05 сарын 30, 2018

Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн хоёрдугаар одон медаль гардуулах ажээ. Энэ жилийн хувьд НИТХ-аас  өмнөх жилүүдэд олгодог байсан  "Алдарт эх"-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох юм.

Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно.

Холбоотой сэдвүүд

ээжүүд эхийн одон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.