Энэ онд мал, тэжээвэр амьтдын тооллого явуулахгүй

Б.Баясгалан
12 сарын 09, 2020

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатарт хот болон Архангай, Сэлэнгэ аймагт тогтоосон бүх нийтийн бэлэн байдлыг 12 дугаар сарын 12-16-ныг хүртэл сунгалаа. Хөл хориог сунгасан 3 хоногийн хугацаа дуусмаг зэрэглэлийг бууруулж, гамшгаас хамгаалал өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх аж.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ онд мал, тэжээвэр амьтдын тооллого явуулахгүй байхаар Засгийн газраас шийдвэрлэв. 

Нөхцөл байдлыг харгалзан тухайн үед нь холбогдох хуулийн дагуу зохион байгуулахыг Үндэсний статистикийн хороонд зөвлөлөө. Статистикийн тухай хууль, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор мал, тэжээвэр амьтны тооллогыг жил бүрийн 12 дугаар сарын 07-17-ны өдрүүдэд явуулж ирсэн юм.    

Холбоотой сэдвүүд

г.занданшатар уихтг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.