Энэ сард дотоодод зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна. Оюутан, сурагчдын дунд нийгэмд дуу хоолойгоо хүргэх, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох, тухайн салбарын шилдэг мэргэжилтнээр менторлуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гээд олон боломжийг олгох эдгээр тэтгэлэгт та ч гэсэн материалаа илгээгээд үзээрэй. 


1. ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”


Энэ жилийн тэтгэлэг нь орон нутгийн 21 аймаг болон Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн 60 сурагчийг шалгаруулж, 

2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн 1-р курст элсэн суралцахад нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгох юм.

Хамрах хүрээ:

Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэг;

Бүрдүүлэх материал: 

  1. Анкет (Цаасан хэлбэрээр болон цахимаар бөглөх боломжтой);
  2. Цээж зураг (3x4 хэмжээтэй);
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (Нотариатаар батлуулах шаардлагагүй);
  4. 12-р анги удирдсан багшийн тодорхойлолт (Анкетын хавсралт маягтын дагуу, 11, 12-р ангийн сурлагын дүнг заавал хавсаргах, анги удирдсан багшийн гарын үсэг эсвэл багш тодорхойлсон гэдгийг нотлох боломжтой и-мэйлээр баталгаажуулах);
  5. Улс, аймаг, хот, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилт, эсвэл спорт, урлагийн чиглэлээр гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар (Үүнд зөвхөн сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онд гаргасан амжилтыг тооцно. Амжилтын хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй, огноо, нэр, үзүүлсэн амжилт тод харагдахуйц байх);
  6. “Монгол Улсад оруулах миний хувь нэмэр”, “Өнөөгийн эх орон минь миний нүдээр” сэдвээс сонгон, сонгосон сэдвийн хүрээнд монгол хэлээр 500-гаас дээш үгтэй, компьютерт шивсэн эсвэл гараар цэвэр гаргацтай бичсэн эссэ бичлэг;

Материал хүлээн авах хугацаа:

Өргөдлийн хүсэлтийг 2021.05.24-ний 18:00 цаг хүртэл цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авна.

  • Цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарж анкет бөглөх боломжтой;
  • Цаасан анкет бөглөх бол ЭНД дарж анкетыг татан авч бөглөн орон нутагт, өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвд хүлээлгэн өгөх боломжтой;

Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамжтай ЭНД дарж танилцаарай.


2. "Маргаашийн манлайлагчид" тэтгэлэгт хөтөлбөр


Энэхүү тэтгэлэг нь мэргэжил, курс харгалзахгүй бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, цар тахал тэргүүтэй шийдлээ хүлээж буй нийгмийн олон асуудлуудад гарц гаргалгаа хайх чин эрмэлзэлтэй, бакалаврын үндсэн ангийн оюутнуудад нээлттэй аж. 

Тэтгэлэгт шалгарсан оюутан арван сарын турш 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэлэг авахаас гадна хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах, цаашлаад АПУ ХК-д ажиллах зэрэг олон боломжуудын эзэн болох боломжтой юм.

Тэтгэлэгт бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарж холбогдох материалуудыг илгээнэ үү. 

Шалгаруулалтын үе шат: 

  • 1-р үе: Цахим асуулгын дагуу бүртгүүлэх
  • 2-р үе: Эхний шатанд шалгарсан оюутнуудаас нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцож байсан туршлага, сайн дурын оролцооных нь тухай видео танилцуулгыг хүлээн авах\
  • 3-р үе: Эцсийн шалгаруулалтыг нийтэд танилцуулах. 

Бүртгэлийн хугацаа: 2021 оны тавдугаар сарын 31-нийг дуустал. 


3. “UNLOCK сургалтын тэтгэлэг, ментор хосолсон хөтөлбөр”


Тэтгэлэгт тавигдах үндсэн шалгуурууд:

  • Монгол улсын иргэн байх
  • 2021-2022 оны хичээлийн жилд Монгол улсын их, дээд сургуульд бакалавр, МСҮТ, коллежид суралцаж байгаа оюутнууд  
  • Мэргэжил харгалзахгүй
  • UNLOCK Podcast-н сонсогч байх 
  • Хариуцлагатай, цагийн менежмент сайтай, сурах, өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэл хүсэлтэй, санаачлагатай, эерэг 
  • 2021-2022 оны хичээлийн жилд ижил төрлийн тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх гэсэн шаардлагуудыг хангасан бол оролцох бүрэн боломжтой юм

Шалгаруулалтын үе шат:

  • Эхний шат: 5 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 31-нийг  хүртэл үргэлжилнэ.

        Өргөдөл илгээх бол ЭНД дарна уу.

  • Хоёрдугаар шат: Эхний шатанд тэнцсэн оролцогчидтой ярилцлага хийнэ.

Ийнхүү ярилцлагын шатнаас шалгарсан оюутнууд "UNLOCK ментортой тэтгэлэгт хөтөлбөр"-ийн албан ёсны оролцогчид болох боломжтой юм.