Дэлхий дахинд энэ өдөр буюу хоёрдугаар сарын 24-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 


  • 1303 оны энэ өдөр Шотландын тусгаар тогтнолын төлөөх анхны дайн дэгдэв.

  • 1582 оны энэ өдөр Ромын пап XIII Григорий он тооллын нэгдсэн хүснэгт боловсруулж, Григорийн он тоолол бий болжээ.

  • 1739 оны энэ өдөр Иранын хаан Надер Шахын цэрэг Моголын эзэнт гүрний Мухаммад Шахын цэргийг Карналын тулаанд буулган авав.

  • 1826 оны энэ өдөр  Яндабогийн гэрээ байгуулагдаж Англи-Бирмийн хооронд өрнөсөн анхдугаар дайн эцэс болжээ.

  • 1848 оны энэ өдөр  Францын хаан Луй-Филлипп хаан ширээнээсээ буух шийдвэр гаргав.

  • 1854 оны энэ өдөр шуудангийн анхны марк, тэмдэг хэвлэгджээ.

  • 1863 -оны энэ өдөр Аризона муж АНУ-ын газар нутаг болов.

  • 1881 оны энэ өдөр Орос, Хятадын талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байжээ.

  • 1895 оны энэ өдөр Куба улсын тусгаар тогтнолын төлөөх дайн Сантиаго де Куба тосгоны ойролцоо эхэлжээ.

  • 1918 оны энэ өдөр Эстоно улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлав.

  • 1920 оны энэ өдөр Германы Нацист нам байгуулагджээ.

  • 1920 оны энэ өдөр Их Британийн ардын танхимд үг хэлсэн анхны эмэгтэйгээр улстөрч Ненси Астор тодорчээ.

  • 1946 оны энэ өдөр хурандаа Хуан Перон улстөрийн перонизм хөдөлгөөнийхөө ачаар Аргентиний ерөнхийлөгчөөр сонгогдов.

  • 1976 оны энэ өдөр Куба улсын одоогийн үндсэн хууль батлагджээ.

  • 1980 оны энэ өдөр Лейк Пласидийн өвлийн олимпод хүчирхэг ЗХУ-г ялсан АНУ-ын хоккейн шигшээ баг аваргын төлөө Финландын шигшээтэй тоглож, 4-2 онооны харьцаагаар хожиж, Олимпийн аварга болов.

  • 1989 оны энэ өдөр "Сатаны эсрэг" зохиолыг бичсэнийх нь төлөө зохиолч, сэтгүүлч Сальман Рашдигийн толгойг гурван сая ам.доллараар үнэлж байв.

  • 2007 оны энэ өдөр Хойд Солонгосын нөхцөл байдлыг тандан судлах, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын хиймэл дагуулыг анх удаагаа хөөргөв.

  • 2008 оны энэ өдөр Кубын Ерөнхийлөгч, Сайд нарын зөвлөлийн дарга Фидель Кастро тэтгэвэртээ гарч байгаагаа зарлав. Ингэснээр түүний 32 жилийн засаглал нуран унажээ. Энэ үйл явдлаас гурван жилийн дараа Коммунист намын даргын албан тушаалаасаа татгалзсан билээ.


Мөн энэ өдрийг: 

  1. Иран - Инженерүүдийн өдөр
  2. Мексик - Төрийн далбааны өдөр
  3. Эстони - Тусгаар тогтнолын өдөр
  4. Тайланд - Үндэсний урчуудын өдөр хэмээн тус тус тэмдэглэн өнгөрөөдөг байна.