Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор энэ зуны онцлох сургалтын төвүүдийг танилцуулж байна. 


Дэлхийн мэдлэг академи: Математикийн хичээлийг хоцрогдлыг хурдан хугацаанд нөхнө

Математикийн хичээлийг хоцрогдлыг амархнаар нөхмөөр байна уу? Цар тахалтай холбоотойгоор сурагчдын дунд хичээл хоцрогдол нэгэнт нүүрлээд байгаа билээ. Тус сургалтын төв математик, англи хэлний хичээлийн хоцрогдлыг арилгах, гүнзгийрүүлэн ахисан түвшинд суралцах боломжийг олгож байна.

Бичлэг үзэх:


Богино хугацаанд хичээлийн хоцрогдлыг бүрэн арилгах "Дэлхийн мэдлэг" академи энэ зуны турш элсэлт авч үйл ажиллагаагаа явуулах аж. 

Энэ талаар тус төвийн багш, математикч А.Болортуяа:

“Аль хэдийн үүссэн хоцрогдлыг 12 дугаар ангид нь л нөхөж авахад болно гэж эндүүрдэг эцэг эхчүүд бий. Гэтэл олон жилийн турш үргэлжилсэн хоцрогдол хүүхдийн сэтгэл зүй, мэргэжил сонголт гээд цаашдын амьдралд нь нөлөөлчихсөн байдаг. Тиймээс хичээлийн хоцрогдлыг аль болох бага насанд нь анхаарвал богино хугацаанд үр дүнд хүрнэ.” Хичээлдээ сайн болсон хүүхэд өөртөө итгэлтэй болдог" хэмээн онцлон хэлж байна.

Холбоо барих: 7777 7757

Сошиал хуудас: https://www.facebook.com/Delkhiinmedleg 


“Teee” education: Зуслантай зугаатай, кодчилолтой сургалт

Хэрвээ таны хүүхэд кодчилол сонирхдог бол Teee education сургалтын төвийн сургалтыг санал болгож байна.

Зуны зуслантай хөтөлбөрөө илүү сонирхолтой илүү үр дүнтэй байлгах үүднээс англи хэл, иогтой хослуулсан гэдгээрээ онцлог. Тус “Bootcamp” хөтөлбөр нь энэ зун таны хүүхдээ заавал хамруулах хамгийн сонирхолтой, шинэлэг сургалтын нэг байх болно.

Бичлэг үзэх:

 

“Teee” education төвийн багш, үүсгэн байгуулагч Б.Билгүүн: 

“Энэхүү сургалтдаа 7-15 насны хүүхдүүдийг хамруулна. Түвшний хувьд анхан шатны байж болно. Гол нь хүүхэд өөрөө мэдээлэл технологийг сонирхдог байх хэрэгтэй. Энэ удаагийн сургалтын давуу тал нь цэвэр агаарт “Нарс” зусланд амрангаа зуслангийн зугаатай хөтөлбөрт хамрагдана. Ой модон дотор байрладаг зуслан учраас цар тахлын улмаас гэртээ хэдэн жил байсан хүүхдүүдэд бараг эмчилгээ болохоор хөтөлбөр юм. Анзаараад байхад ковидоос болоод нийгмийн харилцаанд ороогүй удсан хүүхдүүдэд нийгэмшээгүй хандлага анзаарагдаж байна. Код бичих, электроник тоног төхөөрөмж программчлах, роботын төслүүд хийх, англи хэл сурахаас гадна хүүхдийн харилцаа хандлагад эерэг нөлөөтэй сургалт болно.” хэмээн тодотгож байна.

Холбоо барих: 9131 9101

Сошиал хуудас: https://www.facebook.com/TEEEducation


Educated space: Өсвөр насныханд зориулсан цогц хөтөлбөр

ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан #Growth4Teens өсвөр насныхны олон талт чадамжийг хөгжүүлэх цогц хөтөлбөрөө зарлажээ. Энэ нь өсвөр насныханд(12-16 нас) зориулсан цогц хөтөлбөр юм. 

Growth4Teens дараах хөтөлбөрийг хүүхдүүдэд санал болгож байна.  

  • Сонирхолтой математик/ Хөгжилтэй шинжлэх ухаан/

  • Бясалгал & Иог/Байгальд хичээллэх/

  • Мэтгэлцээн, Номын клуб /Өөрийгөө зөв илэрхийлэх/

  • Уран зураг, Дижитал урлал /Комик, Манга бүтээх/

  • Төслийн менежмент /Бичил төслүүд багаараа хэрэгжүүлнэ/ зэрэг хүүхдийг урлаг, спорт, ярих урлаг, шинжлэх ухаан гээд бүхий л талаас нь нэг дор хөгжүүлэх боломжтой. 21-р зууны хүүхэд залууст заавал байх ёстой чадваруудыг цогцоор нь агуулсны дээр үр дүнд суурилсан сургалт гэдгээрээ бусад төвүүдээс ялгаатай аж. 

Бичлэг үзэх:


Сургалтын төвийнхөө талаар Эдүкэйтэд Энтерпрайз ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал О.Энхзул:

“Зуны хугацаанд юу хийснээс хамаараад тухайн хүүхдийн хөгжлийн шат нь шат ахидаг эсвэл бүр буураад ороод ирдэг. Үүнийг багш нар сайн мэднэ. Эцэг эхчүүд, хүүхдүүд хоорондоо ойлголцоод энэ чухал үеийг үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал байна. Тэр дундаа ковидын дараа боловсролын хувьд ч нийгмийн харилцаанаас хоцрогдсон энэ үеийг ухаалгаар ашиглаасай. Гэхдээ хүүхдээ шууд шүүмжлэх бус ямар нэгэн байдлаар хүчилсэн арга ашиглахгүйгээр байгалийн сайханд амраангаа хүүхдээ чадавхжуулах боломжтой.Жил тойрон танхимаар хичээллэсэн хүүхэд ахиад танхимд суух тийм ч дуртай байдаггүй. Харин оюуныг хөгжүүлж, аливаа сорилт бэрхшээлийг өөртөө итгэлтэйгээр даван туулж, ажил, амьдралын аль ч талбарт амжилтад хүрэх бат бөх суурийг бий болгох зорилготой 5 өдрийн цогц хөтөлбөрт хамрагдсан хүүхэд зусланд ядаж л ээлжээр өрөөгөө цэвэрлэхээс эхлээд үүрэг хүлээж сурна. “ хэмээн онцлон дурдав.

Холбоо барих: 7755 7071

Сошиал хуудас: https://www.facebook.com/educatedspace


Дэкирү сургалтын төв: Япон хэл-боломжийн түлхүүр


Хэлтэй бол хөлтэй гэдгийг санаж эх хэлнээс гадна хоёрдогч хэлний боловсролдоо анхаардаг тэр дундаа Япон хэлийг сонирхон судалдаг хүмүүст зориулсан сургалтын төв юм. Дэкирү сургалтын төв нь бусад төвүүдтэй харьцуулахад төлбөрийн хямд бөгөөд японы соёл амьдралын хэв маягтай уялдуулсан хөтөлбөртэй аж.

Бичлэг үзэх: 

 

Дан ганц Япон хэл заагаад зогсохгүй Англи хэл, компьютерийн хичээлийг сонирхолтой аргаар буюу аниме, манга бичихтэй хослуулан явуулдаг гэдгээрээ онцлог. Мөн оюун санаанд хамгийн өндөр нөлөөлөл үзүүлдэг төсөөлөн бодох чадварын тусламжтайгаар гадаад хэлний сургалт явуулснаар богино хугацаанд өндөр үр дүнд хүрч чаддаг байна.

Зуны сургалтын хөтөлбөртөө  монгол хэлтэй Япон багш хичээл заахаар тусгасан нь энэ зуны онцлох сургалтуудын нэгд зайлшгүй тооцогдохоор байна. 

Холбоо барих: 9986 0000

Сошиал хуудас: https://www.facebook.com/dekirulanguagecenter