Коронавирусээс /COVID-19/ улбаатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн дэлхий нийт уламжлалт мэндлэх арга болох гар барих, тэврэх, хацар шүргэн үнсэлцэхээс татгалзах болжээ.

Учир нь ДЭМБ-аас хаалга онгойлгохдоо аль болох гараараа биш биеэрээ түлхэх, мэндлэхдээ гар барилцахгүй байхыг зөвлөсөн юм.

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мөн иргэдэд хандан гар барихгүйгээр энэтхэгийн ард түмний мэндчилгээг дадал болгохыг уриалжээ. Тэрбээр ""Ямар ч л байсан гар барихаас зайлсхийгээрэй. Энэтхэгчүүд шиг мэндэлж болно" хэмээн ярьсан байна.


Эх сурвалж:zeenews.india.com/