Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болжээ. Улмаар сайд асан М.Сономпилд дөрвөн жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна.

Түүнийг Эрчим хүчний сайд байхдаа "Амгалан" дулааны станцын өргөтгөлийг барьсан БНХАУ-ын компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байсан юм.