Эрэгтэй хүн өөрийн эмэгтэйд хүндэтгэлгүй хандвал аз түүнээс нүүрээ бууруулдаг

Х.Оргил
12 сарын 06, 2020

Хэрвээ эрэгтэй хүн өөрийн эмэгтэйд хүндэтгэлгүй хандвал аз түүнээс нүүрээ бууруулдаг гэдэг. Яагаад ийм юм болдог вэ? 

Эмэгтэй хүний бүтээлч сэтгэлгээ эрэгтэй хүнийхээс олон талаар хүчтэй, тиймээс өөрийнхөө хувь заяанд яаж нөлөөлдөг вэ, яг түүн шигээ  нөхрийнхөө хувь заяанд нөлөөлөх өндөр чадвартай.

Эмэгтэй хүн харилцаандаа аз жаргал баяр цэнгэлтэй байж чаддаг бол нөхрийнх нь өмнө бүхий л үүд хаалга нээгдэж аз нөхрийнх нь мөр бүрийг мөшгөн дагах болно. Учир нь  аз жаргал баяр хөөртэй дотоод ертөнцдөө эмэгтэй хүн өөрийн бүтээлч сэтгэлгээний бүхий л хүчээрээ эр нөхрөө аз амжилт, сайн сайхан үйл  хэрэгт адисалж байдаг. Эр хүн эмэгтэй хүнээр дамжуулан   аз амжилт  хөгжил цэцэглэлт юм уу сөнөөх хүчний урсгал руу тэмүүлдэг. 

Эмэгтэй хүн дэлхийн эрчим хүч, нарийн ертөнцүүдтэй нягт холбоотой, тиймээс түүний бодол санаа, дотоод сэтгэл хөдлөлийн байдал,  үүсгэн  буй болгож байгаа төлөвлөгөө нь эрэгтэй хүнийхээс илүү хурдан биелж бүтдэг. 

Хэрэв эмэгтэй хүн гэр бүлийн амьдралдаа ханамжгүй, нөхөртөө сэтгэл хангалуун биш бол эр нөхөр нь амжилтад хүрч, өөрийгөө хэрэгжүүлнэ гэдэг хэцүү байх болно. 

Мэргэн ухаантай эрчүүд яагаад эхнэртээ бэлэг авч өгөхдөө харамлаж нарийлдаггүй,  эхнэрээ таагүй ажлаас  хол байлгаж зөвхөн тааламжтай сайхан сэтгэгдлээр хүрээлүүлж байхыг  хичээдэг вэ? Тэд сэтгэл хангалуун эмэгтэй гэр бүлийнхээ аз жаргал  хангалуун чинээлэг байдлын эх үндэс гэдгийг мэддэг байна.


Орчуулсан Сүнжээ Даш

Холбоотой сэдвүүд

азжаргал эмэгтэйчүүд эрчүүд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.