Х.Оргил
03 сарын 03, 2020
Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 812 хүнийг ажиглалтад авсан бөгөөд одоогийн байдлаар 435 иргэн ажиглалтад байгаа аж. Иргэдийг ажиглалтад авах байруудын ачаалал 50 гаруй хувьтай байна гэж ЭМЯ-аас мэдээллээ.
Өнөөдөр өглөө гэхэд /2020.03.03/ Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгсөн байна.
Мөн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр ирсэн 6 зорчигчийг тусгаарлалаа. Тэдний 5 нь Монгол улсын, нэг нь Япон улсын иргэн байна.
Халдварт өвчний дэгдэлт өндөр бүс нутаг буюу БНСУ, Япон, Италиас дамжин ирсэн тул ийнхүү тусгаарлаж, тандалтын арга хэмжээ авсан гэлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.