Б.Баясгалан
01 сарын 11, 2020
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас эрэн сурвалжилж байна.
"Түүний талаар өгөх мэдээлэлтэй хүн байвал 11327045 дугаарын утсанд холбогдож, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг хүсье" хэмээн ЦЕГ-ын албан ёсны сайтад нийтэлжээ.
Ч.Сайханбилэгийн эрэн сурвалжилж буй мэдээлэлд "Тэрээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.
Үүний дараа буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна" гэжээ.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.202] ・ 2020.01.12 Хариулах
Novshiig hurdan baroda
Зочин [101.53.18.178] ・ 2020.01.12 Хариулах
zun manai bairnii gadaa yavj baisan bi aigaad gertei orson chin ehner yaav geed ...bi gadaa shorongiin hun aavtaigai yavj bn bur humuus beleg ogch bn geel yariltsaj baisan odoo hurtel gaduur yavj baigaamuu
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио