Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмын төслийн талаар өнөөдрийн зөвлөлийн хурлаар мөн хэлэлцлээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 649 байранд нийтийн байрны үйлчилгээ үзүүлж байгаагаас 4.1 хувь нь аж ахуйн нэгж, 95.9 хувь нь хувь хүний эзэмшлийнх байгаа юм.'

Мэргэжлийн байгууллагуудаас нийтийн байрны үйлчилгээ эрхлэгч иргэн аж ахуйн нэгж, нийтийн байранд амьдарч байгаа болон хөдөө орон нутгаас түр оршин сууж буй иргэдийн бүртгэл судалгааг гаргах, татварт хамруулах, сэжигтэй эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, галын аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон орон байрны ариун цэвэр, эрүүл  ахуйн норм шаардлагыг бүрдүүлэх зорилгоор шалгалт хийхэд Эрэн сурвалжлагдаж байсан болон оргон зайлсан 140 этгээдийг олж баривчилсан зөрчил илэрчээ. Мөн 

-төвлөрсөн шугамд холбогдоогүй

-зөөврийн устай, гаднаа нүхэн жорлонтой, 

-өрөөний температур 20-22, чийглэг 30-40,

-Галын самбаргүй-10, 

-галын хоргүй-15, 

-цахилгаан утас гэмтэлтэй 13, 

-байшин хоорондын зай ойр 31, 

-Эрхэлж буй иргэн, хуулийн этгээд албан ёсны бүртгэл, зөвшөөрөлгүй Дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулдаггүй, Нийслэл, дүүргийн татварын албанд татвар төлдөг эсэх нь тодорхойгүй, Нийтийн байруудыг бүртгэн зөвшөөрөл олгодог, үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг төрийн байгууллага байхгүйгээс оргон зайлсан этгээдүүд орогнож гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нөхцөл бүрдсэн зэрэг цөөнгүй зөрчил дутагдал илэрсэн байна.

Тиймээс нийтийн байрны үйл ажиллагааг тусгай журмаар зохицуулах шаардлага тулгараад байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдаж, нийтийн байрны үйлчилгээ эрхлэх журмын төсөл боловсруулснаа зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүллээ. Зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.